БНХАУ-аас covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин хүлээн авлаа | News.MN

БНХАУ-аас covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин хүлээн авлаа

БНХАУ-аас covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин хүлээн авлаа

БНХАУ-аас covid-19 халдварт цар тахлын эсрэг вакцин хүлээн авлаа

Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа. Тус 150 мян/хүн тун вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс Монгол Улсад цар тахал дэгдсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хандивласаар ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаа вакцин илгээж буй нь цар тахлын эсрэг хийж буй бидний тэмцлийг богино хугацаанд илүү үр дүнд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БМТ 2021-02-23 162.213.133.136

33 настай Индонези сувилагч Хятадад үйлдвэрлэсэн CoronaVac вакцин хийлгэсний дараа нас баржээ. https://www.theepochtimes.com/indonesian-nurse-dies-after-being-given-chinese-made-covid-19-vaccine_3710171.html

Avatar

ИРГЭН 2021-02-23 202.9.46.194

Хятадын Засгийн газар, ард түмэнд баярлалаа. амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-02-23 107.242.121.45

Hereglesen gej heleed China giin ogson vaccine iig haychihgui yu.

Avatar

Зочин 2021-02-23 183.182.123.39

Эхлээд өөрсдийнхөө 1 тэрбум 300 мянган хүндээ хийгээд дараа нь бидэнд туслаарай. Ийм юманд итгэдэг улсууд Африкаар нэг байгаа.Тэдэнд туслаач?

Avatar

Зочин 2021-02-23 202.55.188.40

Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?

Avatar

Amar 2021-02-23 124.158.69.8

Би зарим нэгэн шиг мулгуу биш гэдгээ харуулж ДЭМБ удахгүй батлангуут нь энэ вакциныг хийлгэнээ.

Avatar

зочин 2021-02-23 202.179.21.252

ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй болохгүйээ манайх иргэд хүн арддаа хийж огт болохгүй 300 мянган хүнээ зүгээр л үр үндэсгүй зомби болгоно.Гэр хорооллын тэжээвэр амьтдад хий.

Avatar

иргэн 2021-02-23 202.179.26.199

МУ-ын ЗГ, Улс төрчид үнэхээр Гутамшигтай , Энэ их Байгалийн Баялагтай Улс орныг Удирдаж авч явж байж, цөөхөн хэдхээн Ард иргэд ээ Вакцинжуулж чадахгүй ДЭМБ, болон Гөдны бусад Улс орнуудаас Гуйлга гуйж, Хандив зээлийн шугамаар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөөгүй Хямд , Эмнэлзүйн баталгаа муутай Вакцин оруулж ирж Ард иргэд дээ Шахах гээд сууж байгаа нь даана ч харамсалтай

Avatar

Зочин 2021-02-23 64.119.21.98

ДЭМБ-ын хүлээн зөвшөөосөн вакциныг 3 сая тун авахад энэ улсын хувьд их мөнгө орохгүй шүү дээ. Ард түмний төлөө яаж зүтгэдгийг Израилиас суралцаасай билээ. Бид 90-ээд оны үеийнгуйлгачин сэтгэхүйнээсээ болоод хөгжихгүй байна. Ямар ч хөгжих зорилго тавихгүй, хэн хандив өгөх бол, тэрнь юу байгаа бол л гэдгийг бодсоор хамаг цагаа өншөрүүлж байгаа ард түмэн дээ.

Avatar

Ner 2021-02-23 192.82.64.208

naadahaa uursduu hiilgeerei mulguinuudaa. 76 bugd hyatadin vaktsinee hiilgeerei.

Avatar

монгол 2021-02-23 66.181.189.66

Тусламжийн гараа сунгасан хятад улсад баяраллаа

Avatar

Зочин 2021-02-23 203.91.112.209

Би Хятад вакцин хийлгэнээ. Дэлхийн нийт эмийн түүхий эдийн 60%-ийг Хятадад үйлдвэрлэдэг.

Avatar

Зочин 2021-02-23 122.201.21.123

Яаж ч бодсон Спутник хийлгэнээ

Avatar

Зочин 2021-02-23 107.242.121.45

Англи вакцин дээр өайх шүү

Avatar

зочин 2021-02-23 192.82.75.250

1-р т вакцин хандивласан Хятад Улсад талархал илэрхийлье.
Хятад Орос вакцины аль нь байсан яахав. Хэзээнээс хийж эхлэх юм бол?
Мэдээлэл өгөөч. Хийлгэмээр байна. Эдгээр улсын вакцинд итгэж байна.

Avatar

МӨНХ 2021-02-23 192.82.68.72

Хятад Орос вакцинууд сайн. Хийлгэнээ. Сайн дураараа хийлгэмээр байна. Хаана хандах вэ.

Avatar

Ард тумэн 2021-02-23 66.181.176.98

Наад х*******н хуурамч вакцинаа эх орноо х***а нарт худалдсан луйварчиддаа л хий.

Avatar

Зочин 2021-02-23 64.119.19.154

Teneg mal min chi l hujaa baih. Teneg shees ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж