Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог сулруулсан ч нийслэлээс гарах иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1 хүртэл зогсоогоод буй. Учир нь, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" бүрэн дууссан ч зарим хорооны иргэдийн шинжилгээний хариу гараагүй, эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас Улаанбаатараас гарах иргэдийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн гаргана гэдгийг Нийслэлийн Засаг дарга мэдээлсэн. Ингэхдээ Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна.
Харин орон нутгаас ирэх иргэд өнөөдрөөс чөлөөтэй нэвтрэх бөгөөд зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтрэх боломжтой.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ