Дөрвөн сартай хүү анх удаа ээжийгээ харав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн сартай хүү анх удаа ээжийгээ харав

Леопольд Вилбур Реппонд хэмээх дөрвөн сартай энэ бяцхан жаал альбинизмээр оношлогджээ. Бил энэхүү өвчнийг хүний үс арьс зэрэг эрхтний өнгийг бүрдүүлэгч нөсөө агуулаагүйн улмаас цагаан үс, цагаан арьс тэр байтугай цагаан хөмсөг сормуустайгаар нь мэднэ.  Харамсалтай нь хүүгийн нарийвчилсан оношоор түүний энэхүү эмгэг маш ховор төрлийн альбинизм мөн болох нь батлагдаж, өвчнийхөө улмаас хүүгийн юм харах чадвар алдагджээ.

Энэхүү бичлэгт хүүг тусгай нүдний шилний тусламжтайгаар орчноо болон ээжийгээ анх удаа тодоор харан инээмсэглэж буй агшныг харуулжээ.

Хүүгийн аав сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Энэ үед манай гэрт хуурай нүдтэй хүн нэг ч байгаагүй. Би нулимсаа барьж дийлээгүй учир бичлэгээ үргэлжлүүлэн хийж чадаагүй” гэжээ.

Бяцхан Леопольдийн туссан oculocutaneous albinism өвчин нь 20,000 хүнд нэг удаа тохиолддог бөгөөд АНУ-ын нүдний шил үйлдвэрлэгч компани болох Miraflex энэхүү тусгай шилийг хүүд үйлдвэрлэн өгсөн нь энэ аж. 

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж