Фото: Bassam Khabieh / Reuters
Сирийн босогчид Туркийн хилийн ойролцоох Аль-Раи хотын ихэнх хэсэгт хяналтаа тогтоон “Исламын улс” бүлгийнхнийг шахан гаргаж байна. Энэ дүүрэг Туркийн нутгаас Сирид хэт даврагчидтай нийлэхээр очиж байгаа хүмүүсийн дамждаг гол нутаг юм.
Аль-Раи хот нь Алеппо муж дахь исламын дайчдын дэд бүтцийн чухал түшиц газар бөгөөд түүгээр ИУ бүлгийн хангамжаа авдаг.
Сүүлийн хоногт Сирийн арми хэд хэдэн хот сууринг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 3-нд Эль-Карьятейн гэх христийн сүсэгтнүүд голчлон амьдарч байсан хотыг чөлөөлжээ. Гуравдугаар сарын сүүлчээр Сирийн арми Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Пальмира хотыг чөлөөлсөн. Пальмира хот нь ИУ-ын хувьд томоохон ялагдал болсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР