Зарим нутгаар цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна | News.MN

Зарим нутгаар цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Зарим нутгаар цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Зарим нутгаар цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна гэж мэдээлжээ. Гэхдээ зарим нутгаар цас орж, цасаар шуурахыг анхааруулжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, хоёрдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, хоёрдугаар сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи хоёрдугаар сарын 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, хоёрдугаар сарын 25-нд Алтайн салбар уулсаар, хоёрдугаар сарын 26-нд нутгийн баруун хагаст, хоёрдугаар сарын 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3  градус дулаан байна. Хоёрдугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж