Маргааш Сонгинохайрханы хишиг барилдаантай

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Маргааш Сонгинохайрханы хишиг барилдаантай

Маргааш Сонгинохайхан уулын хишиг барилдааны 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох бөгөөд барилдааны үеэр хагас саятан үзэгч 2, 50.000 төгрөгийн азтан 2 тус тус тодорно. Энэ барилдаан анх 2008 оны 6-р сарын 7-нд болж, 256 бөх барилдсанаас улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Н.Ганбаатар /улсын гарьд/ үзүүрлэн, аймгийн арслан Ш.Тогтохбаяр /улсын начин/, улсын начин Ж.Бат-Эрдэнэ /улсын гарьд/ нар их шөвөгт шалгарч байлаа. Харин ноднин жилийн уг барилдаанд аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэн, аварга С.Мөнхбат, начин Р.Пүрэвдагва нар их шөвөгт шалгарсан билээ.

Эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж, барилдаанаа үзэн, азаа сорихыг урьж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж