Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж, сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд гарсан. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд тэрбээр “Охиныг үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ.
Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч охидыг “Зүүнхараа” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг байсан тухай хэлсэн юм. Харин тус мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн зүгээс “Манай сургуулийн багш, оюутнууд энэ хэрэгтэй огт хамааралгүй. Нэг хүүхэд нь манай мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвд суралцахаар бүртгүүлээд, суралцаагүй гарсан юм билээ. Бусад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байсан гэсэн” гэв.
Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хохирогч охидын ар гэрийнхэн өргөдөл, гомдол ирүүлээгүй гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.
Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, уучлалт хүсч байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын хоёр сургуулийн гурван багш архидан согтуурч, 12 дугаар ангийн хоёр эмэгтэй сурагчтай хууль бус харьцаанд орсон байж магадгүй гэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хуулийн байгууллага шалгаад мэдээллээ өгөх байх” гэдгийг хэлж байсан юм.
зочин 2021-02-23 202.21.120.242
Багш нарын ёс зүй ямар байгааг нотолсон шүү новшнууд
Зочин 2021-02-23 66.181.178.222
ХУУЛИЙН САЙДЫН САНААЧЛАН БАТЛУУЛСАН ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ Л ЮМ ШИГ.
Зочин 2021-02-23 59.153.115.123
Сэлэнгийн Мандал сумын сургуулийн ахлах дунд ангийн бүх охидыг эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг шинжилгээнд оруулж нарийвчлан судалж бүх эрэгтэй багш нараас өайцаалт авах хэрэгтэй.
zochin 2021-02-23 192.82.69.50
oruulsanyg ni togtoochikhson yum bol udaad baykh yu baynaa ,
Zochin 2021-02-23 66.181.180.105
Chieed oroogui ym bish uu.. Tohiroltsoo l bna shudee..
Зочин 2021-02-23 103.57.95.109
Конкурсээр дээрээсээ багшийн дээдэд ордог байсан, одоо доороосоо ордог болсийм байна лээ
zochin 2021-02-23 43.228.129.40
Dood ulaan mahaa zahirch cadahgui bol huchin hiigeed heregee uureed uhamsar suugaad irdee 3 ardin bagsh nar mini Daritiin shoron geriin chin hayand bgaa bolhoor ergeltend b** sanaa zovi
зочин 2021-02-23 192.82.75.250
Бузар багш нар. За багш ч гэж дээ бузар баньд нар.
Зочин 2021-02-23 59.153.114.74
Нямбаатарын нөгөө хуулийнх нь гууль нь цухуйж байгаам биш үү… 14 наснаас бэлгийн харьцаанд орох нь гэм биш. 14 настай охинтой насанд хүрэгч "үерхэж, дотносох" нь гэмт хэрэг биш…. гээд л цэцэрхсээр байгаад батлуулаа биз дээ. Ийм гаж донтонгын хуулийг хэлэлцээд баталж л байдаг Хууль зүйн байнгын хороо, УИХ өөрсдөө дандаа гажууд педофилиуд юм бишүү…
Насаа 2021-02-23 202.55.188.106
Чи наад хуулиа ер нь ойлгож уншсануу эргүү ац минээ
Зочин 2021-02-23 66.181.178.222
насаа гэж улцаа тэр хуулинд баяртай байгаа улцаа байна
Зочин 2021-02-23 66.181.178.116
Одооны багш нар гэж ямар ч моральгүй, түүхий эдийн ченж байхаар хөлдүү банди нар байдаг болжээ!!! Ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэр хүндийг буцаан сэргээх их л хэцүү болж байх шиг байна даа?!! Биднийг сурагч байх (1960-1970-аад он) үед багш гэж маш хүндтэй хүн байсан, бид багш нараасаа айж эмээдэг, хүндэлдэг байлаа!!!!
Зочин 2021-02-23 66.181.161.92
Элэнц хуланцын 60 70 он одоо өөр шүү
Зочин 2021-02-23 202.126.88.139
Элэнц хулан ч гэх шиг. Одоо яг ийм болчихоод байгаа юм.
Зочин 2021-02-23 66.181.185.227
Харин тийм байна. Өөр юм. Өнөөгийн багш нар сурагчаа согтоож унагаж дээр нь гарчаад үгүй гэж хэлдэг болсон юм байна. Чамд ч бас яг ийм юм тохиолдоно.
Зочин 2021-02-23 150.129.143.50
Чи эрэгтэй биз дээ. Охидуудыг оролддог л байсан шүү дээ