Дэглэм зөрчвөл торгож, тусгай зөвшөөрөл цуцална!

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Дэглэм зөрчвөл торгож, тусгай зөвшөөрөл цуцална!

Дэглэм зөрчвөл торгож, тусгай зөвшөөрөл цуцална!

Нийслэлд тогтоосон Бүх нийтийн бэлэн байдал 12 хоног үргэлжилсний эцэст өнөөдөр /2021.2.22/ 06.00 цагт дуусч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эхэлж байна.  Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй мянган аж ахуйн нэгжийн 95-аас дээш хувь нь өнөөдөр үүд хаалгаа нээж буй.

Нийслэл дэх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулалгүй 10 гаруй хоносон тул заавал ариутгал халдваргүйтгэл хийлгүйгээр өнөөдрөөс шууд үйл ажиллагаагаа эхлүүлж болох аж. Харин цаашид халдваргүйтгэлийн дэглэмийг тогтмол, чанд сахих шаардлагатай.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн цар тахлын үед төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ямар журам мөрдөхийг заажээ.  Мөн түр журмын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодог байгууллагууд нь хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм хэр сахиж байгаа эсэхийг хянана.

Халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаа аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу торгох бөгөөд торгуулаад ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авах аж.

Үйл ажиллагааг нь нээхгүй байгууллагуудаас бусад худалдааны газрууд хүн хооронд хоёр метрийн зай барих, маск тогтмол зүүх, хоёр цаг тутамд  агаар сэлгэх, гар ариутгагч байнга ашиглах, QR код уншуулах боломжийг бүрдүүлэх зэрэг нийтлэг шаардлагыг тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг сануулж байгаа юм.

Супер маркет болон томоохон худалдааны төвүүдийг үүдэндээ автомат ариутгах төхөөрөмж буюу ариутгах бүхээг суурилуулах шаардлага тавьж байна. Уг төхөөрөмж нь автоматаар хүний биеийн халууныг шалгаж, халдваргүйтгэл хийх үйлдэлтэй байх юм. Мөн худалдааны төвүүд бараа зөөвөрлөх сагс, тэрэг зэргийг үйлчлэгч ашиглах бүрт халдваргүйжүүлж, ариутгаж байх шаардлагатай аж.

Ресторан, паб, лоунж, биллъяардын үйлчилгээ үзүүлэхдээ VIP, караокены өрөө зэрэг танхим бүрийг хоёр цаг тутамд цэвэрлэн халдваргүйжүүлэх шаардлагатай аж. Мөн микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлэгч тус бүр дээр сольж, микрофон болон дууны цэсийг цэвэрлэж, халдваргүйтгэх юм байна.

Мөн хүргэлтийн хоолны үйлчилгээнд тусгай нөхцөлийн дагуу хүргэлтийн үйлчилгээнд хэрэглэсэн зөөврийн сав, сагсийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрөө, тасалгаанд шууд оруулалгүй, тусгайлсан цэгт зааврын дагуу угааж, халдваргүйтгэх юм байна. Төлбөрийн картыг “пос” машинаар уншуулсан тохиолдолд товчлуурыг тухай бүрд цэвэрлэж, халдваргүйтгэх аж.

Биеийн тамир, спорт төвүүд нь сургалтын байр, тоног төхөөрөмж, хэрэглэл, зориулалтын хувцсыг тухай бүр цэвэрлэн, халдваргүйжүүлж, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд тогтмол хийх шаардлагатай. Дасгалын тоног төхөөрөмж бүрийн дэргэд гар халдваргүйжүүлэгч байрлуулах юм. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр дээрх төвүүд нь заалны багтаамжаа 50 хувиас хэтрүүлж болохгүй юм.

Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд нь анги, ээлж хооронд тахимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Харин сургалтын материалыг дамжуулан хэрэглэх тохиолдолд тэр дор нь халдваргүйжүүлнэ. Нийтийн халуун ус, саун, усан бассей нь үйлчилгээ бүрийн дараа шүршүүр, сауны өрөө, тасалгаанд цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн бассейны усыг зааврын дагуу халдваргүйжүүлж, үлдэгдэл хлорын хэмжээнд өдөр бүр дотоодын хяналт тавих шаардлага тавьжээ.

Кинотеатр, соёл урлаг, үзвэр үйлчилгээний үйл ажиллагаа явуулахдаа үзвэрийн өмнө ба дараа танхимд агаар сэлгэлт, халдваргүйтгэл хийх.  Кинотеатрын зориулалтын нүдний шилийг үзвэрийн дараа цэвэрлэн халдваргүйжүүлэх.

Сүм хийдүүд нь хурлын дуган, айлтгал бичих өрөө тасалгааг хоёр цаг тутамд  халдваргүйжүүлэх. Буян номын өргөлийг бэлэн мөнгөөр хийхгүй бөгөөд төлбөрийн картыг уншуулах бүрд “пос” машины товчлуурыг тухай бүрд халдваргүйтгэх шаардлагатай юм.

Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээ үзүүлэхдээ үйлчилгээ бүрийн дараа алчуур, нөмрөг, үс угаах угаалтуур, ашигласан багаж хэрэгслийг угаалгын бодисоор угааж цэвэрлэн халдваргүйжүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж