72 хувь нь нийгэм шударга бус байна гэжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

72 хувь нь нийгэм шударга бус байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

72 хувь нь нийгэм шударга бус байна гэжээ

“Сант Марал” сан Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгаагаа гаргажээ. Судалгаанд Улаанбаатар хот болон Ховд, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь  аймгуудийн 1500 иргэнийг хамруулжээ. Судалгааг 2016 оны гуравдугаар сарын 11-нээс 31-ний хооронд явуулжээ.

“Сант Марал” сан энэ судалгаагаа 1995 оноос хойш хийж байгаа бөгөөд тус сангийн судалгааг Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байдлыг харуулдаг ханатай судалгаа байдаг гэж хүн олон байдаг.

Судалгааны дүнг ЭНЭ линкээр үзнэ үү.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 59.153.115.42

өр хийхгүй, өөрсдөө идэхгүй, бусдад /харийханд/ идүүлэхгүй хүнийг сонгоно. нэг муу ү-хсэн хувийн дунд сургуулиуд нь 7-20 саяар жилд сургана гээд солиорч байгаа тэрэнд нь ноён солиотууд нь сургаж байхад юун шударга ёс, тэр муу Гантөмөр гээд худлаа царайлсан юм болиоч ээ. эд нар өөрсдөө хувийн сургууль, дээд сургууль байгуулчихаад ингэж эргүүтдэг гэсэн.

Зочин 2016-04-08 99.234.64.62

Өрөндөө газар нутгаа алдах аюул тулсан тул сонгуулиар өр огт тавихгүй байх чиг барьсан нам хүнд саналаа өгье, бидэнд газар нутаг хамгаас үнэтэй.

Зочин 2016-04-08 202.126.91.95

72 биш бараг 100 хувь байлгүй танилгүй бол хорооны нийгмийн ажилтнаас тойргоос сонгогдсон УИХ-ын нэрийг мэдэхгүй ба "хэлгүй дүлий" хүмүүс СБ-дүүргийн 10-р хороонд нийт ажиллагдсадын 90 хувь байна. Бат-Үүлтэй уулзалт хийж байхад шал дэмий илтгэл тавьж байсан ба өөрийг нь шүүмжлэх 1 өгүүлбэр хэлээд үргэлжлүүлэх гэхэд микрофон унтрааж байсан энэ ардчилал уу үгүй, авлигачдын нийгэм

Зочин 2016-04-08 202.170.94.229

Shal teneg sudalgaa baina.

Уг нь 100% шударга бус ккк 2016-04-08 202.9.41.149

Ха ха ха

Харин ч гайгүй гарч 2016-04-08 103.229.123.164

99% тэгэж хэлээгүй нь их юм.

WOW 2016-04-08 202.70.41.62

Wow. 1665 оноос Сарт марал ажиллаж социологий судалгаа хийж байсан юм байна. Юун Рокфейлер, юун Родчильд вэ. Арай Ар, Өвөр, Баруун Монгол Манжид дагаар орох асуудлаар тэр үед ард түмний санаа бодлыг тандах судалгаа хийж байсан юм биш биз?

Зочин 2016-04-08 103.11.195.34

“СантМарал” сан энэ судалгаагаа 1665 оноос хойш хийж байгаа ГЭНҮҮ

Зочин 2016-04-08 103.26.193.228

Шунал хүсэл зайлшгүй эзнээ хүртэхээс өмнө бас бусдад хэмжээлшгүй их хохирол, гай тотгор уддаг ажгуу. Авто зам барилгын ажлаас асар их ашиг унагадаг, үүний улмаас замын зузаан өргөн гээд танаж болох бүхий л талаас нь идэж зулгааснаас чанаргүй хийгддэг, үүний уршгаар хичнээн их осол аваарь гарч эрдэнэт хүмүүний алтан амь хэд хэдээрээ зэрэг зэрэг хальж оддогийг хүн бүр мэддэг болсон. Шинэхэн сайхан зам гээд л давхиж яваад энэ ... Жолоочийн хариуцлага зүй ёсоор хөндөгдөх ч “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг. Бараг л дэлхийд ховорхон мэт зам байгуулчихлаа гэж бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр суртачилж мяндагтангууд тууз хайчилж бараг найр наадам болгодог ч хэдхэн хоноод хагарч бутарч тогоо шиг нүхнүүд энд тэндгүй гарах нь тэр. Анх тендер гэж зарлагдахаас авахуулаад л яам нь, тендер зуучлагчид, тэгээд шалгарсан компаниуд нь, туслан гүйцэтгэгчид нь гээд дээрээсээ доошоо дуустал бүгд энэ танасан хуссан луйврын мөнгөнөөс хүртэцгээдэг. Энэ болгоны ард нөгөө л айхтар "АВИЛГА" гээч нь данхайж байдаг гэж байгаа. Олон ч улстөрчид ингэж хуссан мөнгөөрөө намыг хахуулиар угжиж, Гишүүний мандатыг, төрийн эрх мэдлийг худалдаж авсан даа. Тэгж зарцуулсан мөнгөө эрх мэдлээ ашиглаж эргээд хэд нугалан олохгүй юм бол хэний хүү болдог бол.?!!! Учир нь эрх мэдэл бол хамгийн ашиг орлоготой бизнес болсонд байгаа юм. Эрчим хүч, барилгажуулалт, уул уурхай гэх мэт томоохон салбаруудаас авахуулаад доод үзүүр хүртлээ бүтээн байгуулалт үйлдвэржилт гээд хөрөнгө мөнгө зарцуулагдах ямар л салаа салбарууд байна шувт энэ дайрлагад өртөж байгаа. Энэ мэтчилэнгээр ард түмнийг шулж төрийн халаасыг суйлдаг олон олон арга техникүүд цаг минут тутумд улам цэцэглэж, хуссан мөнгө нь Төрийн эрх мэдэлтнүүдээс эхлээд төрийн бүхий л байгууллагууд, доошоо холбогдох бүхий л салаа мөчир бүрийн үзүүрт хүрч, өвчнөөр бол ужигшиж архагшин, нийгмийн хорт хавдар болчихоод байна. Аалзны тор шиг хэрж сүлжилдсэн энэ их авилга луйврын сүлжээнд өртөж холбогдоогүй байгууллага байна уу гэвэл "Огт байхгүй болсоон” гэж нийт Монголчууд хариулна. ТВ-ээр асуулгын нэвтрүүлэг хийж шууд дамжуулахад бүрэн нотлогдоно. Ингэж Төр нь хүртэл авилга дээр дөрөөлөн байгуулагдах болж ардчилсан улс хэмээх нэр зүүгээд 26 жилийн нүүрийг үзэв. Үүний үр дүнд авилга, луйврын эсрэг яг үнэндээ шударга дорвитой ажиллах хүч тэнхээ Төрд байхгүй болсон бөгөөд жилээс жилд иргэдийн амьдрал ядуурч, нийгмийн хөгжил уруудан доройтсоор байгаа юм. Ийм байхад асар их баялаг, 60сая мал, өргөн уудам нутаг дэвсгэртэй ч 3хан сая Монголчууд “бид асарч халамжилна, баяжуулна хөгжүүлнэ, бүр ардчилна, шударга ёсыг тогтооно, тогтоочихоод байна, эвий минь хөөрхий минь гэж хуурмаг царайлах хулхи-авилгач-олигархи улстөрчдөд үүнээс хойш түүнээс цааш улам л итгэхгүй болж, эхнээсээ тэднийг үзэн ядаж Төрдөө итгэх итгэл замхран арилж байна. Хагартлаа баяжиж, даварсан улстөрчид /МАНАН болоод УИХ/ "Муудсан хуушуур идэх үү муудаж байгаа хуушуур идэх үү" гэдэг сонголтгүй сонголтыг Монгол түмэнд тулган хүлээлгэж байгаа. Сонгуулийн хууль бол тийм л хууль болсон. Дээр нь саналын хар хайрцаг. Тэд биднийг хаяж өгсөн хуушуурнаас өөр хоол идэж чадахгүй болсон, тийм хэмжээнд хүргэсэн гэж өөрсөддөө итгэж байх шиг байна. Үгүй ээ горьдоцгоосны чинь гарз.!! Алийг нь ч идэхгүй, өөрсдөө шинээр хоолоо хийж идэх сонголт Монгол түмний өмнө зайлшгүй шаардлага болон тулгарч ирээд байна. Монголчууд түүхийн урт хугацаанд соёл иргэншлийнхээ онцлогийг даган ухаалаг сонголт хийж, маш богино хугацаанд асар шалмаг бөгөөд зоримог маневрладаг ард түмэн байсаар ирсэн, байх ч болно

Зочин 2016-04-08 202.21.106.102

ШУДАРГА БУСЫН ТӨГС ЗОХИЦОЛ БҮРДСЭН ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛСЫН АХУЙ АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ГЭЖ .