Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийж байна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд, Чингисийн талбайг Мягмар, Пүрэв гараг бүр өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байна. Замыг 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин механизмаар угааж байгаа нь тоосжилтыг бууруулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах давуу талтай.

Мөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 807 780 мкв, Чингэлтэй дүүргийн 256 642 мкв, Сүхбаатар дүүргийн 821 752 мкв, Цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайн 102 400 мкв, нийт 1 948 574 м/кв талбайн нийтийн эзэмшлийн зам талбайд угаалга цэвэрлэгээ хийсэн.

Нийт 248 хогийн сав, 126 сандал, 6100 уртааш метр хайс хашлагыг угааж, 1080 гэрэлтүүлгийн шонгийн зарлал, гудамж зам талбайд нийт 17 тонн бодис, 33,1 тонн давс цацаж, алслагдсан замуудыг 7 хоногт 2 удаа цэвэрлэлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайгаас 928.7 тонн хог хаягдлыг 379 машинаар Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэн нийслэлийн ИТХ-ын 61,63 дугаар тогтоолын дагуу орчны цэвэрлэгээ хангалтгүй хийсэн 33 аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн ажилласан байна. Мөн баруун салбар нийтийн эзэмшлийн зам талбайн 130 хогийн сав, 80 сандал, 8300 метр урт хайсыг угааж цэвэрлэв.

Харин маргааш  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монгол Улсын их сургуулийн 100 оюутантай хамтран нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн шонгийн зарлалыг угааж цэвэрлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс