Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын зүгээс вакцины талаар өнөөдөр/2021.02.22/ мэдээлэл хийлээ.
🔴 ШУУД | Covid-19-ийн эсрэг вакцины талаар ЭМЯ, ДЭМБ-аас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
🔴 ШУУД | Covid-19-ийн эсрэг вакцины талаар ЭМЯ, ДЭМБ-аас мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Monday, February 22, 2021
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-AstraZeneca вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчдад хийнэ. Дараа нь онцгой байдалд ажиллаж буй цагдаа, онцгой, хууль хүчний байгууллагын алба хаагчдад хийнэ. Тэгээд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулна. Монгол Улс Pfizer, AstraZeneca болон урд, хойд хөршийнхөө вакциныг оруулж ирнэ. Хадгалах, тээвэрлэх гээд бүхий л асуудлыг шийдвэрлэсэн. Эхнээсээ вакцинуудаа оруулж ирж, хадгалж, бэлдэж байна. Маргааш өглөөнөөс эхлэн эрүүл мэндийн ажилчдаа вакцинжуулна. Дэлхийн 42 улсад “AstraZeneca” вакциныг хэрэглэж байна. 63 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтандаа ороод байна. Бид ДЭМБ-ын заавар зөвлөгөөгөөр вакцинаа хийнэ. Дархлаажуулалтыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хийнэ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор СЕРГЕЙ ДИОРДИЦА:
-Улс орнууд хоёр замаар вакцин авч байгаа. Нэгдүгээрт, “Covax” хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт улс орнууд тусламжийн замаар вакцин авах боломжтой. Монгол Улс өнөөдөр Оксфордын их сургуулийн Энэтхэгт үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” хэмээх ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан вакциныг хүлээн авч байна. Маргааш бидний удаан хүлээсэн өдөр ирж байна. Сүүлийн зургаан сарын турш бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, эрүүл мэндийн ажилчдыг сургаж цогц бэлэн байдлыг хангалаа. Цаашдаа нийт хүн амыг дархлаажуулна.
-Вакцин, дархлааны талаар мэдээлэл өгөөч ?
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Эмнэлзүйн туршилт гурван үе шаттай явагдаж гардаг. Хамгийн сүүлийн шатанд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүсийг харьцуулж, хардаг. Дархлал тогтох чадварын хувьд мутацид орсон хувилбар дээр шалгах боломжгүй. Тиймээс Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүнд эсрэг биет үүсч байгаа эсэхийг харьцуулдаг. Саяхан Pfizer-ийн судалгааг харахад үүсч буй эсрэг биет нь гуравны хоёроор бага байсан. Нэг нь илүү, нэг нь муу гэж харах хэрэггүй. Бүгд л ижилхэн дархлаа тогтоох чадвартай.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор СЕРГЕЙ ДИОРДИЦА:
-AstraZeneca, Pfizer хоёрыг шаардлага хангасан гэж ДЭМБ үзсэн. Вакцин нь хүнд өвчнөөс сэргийлэх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Хятад, Оросын вакцинуудад зөвшөөрөл өгөх судалгаа шинжилгээ хийгдэж байна. Удахгүй зөвшөөрөл өгөх байх.
-Шууд 150 мянган хүнийг вакцинжуулж болохгүй юу? Нэг хүнд хоёр тунгаар вакцин хийнэ гэсэн.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
150 мянган вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд хийнэ. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 56 мянган ажилтан байгаа гэж тооцсон. Эхний ээлжийн 75 мянган тунгаа хийгээд үлдсэн 75 мянгыг хадгална.
-Дараагийн ээлжийн вакцинууд хэзээ орж ирэх вэ?
-Бид гэрээ хэлэлцээрээ хийж байгаа. Дараа долоо хоногт, гурван сарын эхээр гээд вакцин орж ирэх тасралтгүй төлөвлөгөөгөө гаргасан.
-Хувийн хэвшлүүд вакцин оруулж ирнэ гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хувийн хэвшлүүд гэрээ хэлэлцээрээ хийгээд вакцин оруулж ирэхэд асуудал байхгүй. Гэхдээ улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гээд төсөв гаргачихсан. 18-аас дээш насны 2.1 сая хүнд вакцин хийнэ.
-Вакцинаа удаан хадгалах нөхцөл бүрдсэн үү?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
–Хадгалах хугацааг вакцины шошгон дээр бичсэн байдаг. Ихэнхи вакцинууд 6 болон түүнээс дээш сар хадгалагдах хугацаатай байдаг.
-Оросын “Спутник-V” хэзээ орж ирэх вэ?
-Ирэх долоо хоногт эхний ээлжийн вакцин Оросоос орж ирнэ.
-Норвеги улсад 35 настан вакцины улмаас нас барсан. Тэгэхээр вакцин гаж нөлөө үзүүлэхгүй юу?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
–Вакцины улмаас нас барсан гэсэн эцсийн дүгнэлт гараагүй. Хууч өвчнөөс болж нас барсан байх магадлалтай.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Ерөнхий биеийн хариу урвалууд үзүүлдэг. Үүнтэй холбогдуулан бид эрүүл мэндийн ажилчдаа дархлаажуулах болсон.
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Норвегид Pfizer вакциныг хийлгэсэн хүмүүс таалал төгссөн. Гэхдээ Норвегийн эрүүл мэндийн газраас вакцинаас болж таалал төгссөн гэдгийг үгүйсгэсэн. 80-аас дээш насны хууч өвчтэй иргэд байсан гэж мэдээлсэн.
-Газарзүйн байршил вакцинжуулалтад нөлөөлөх үү? Эрсдэлгүй бүсийн эрүүл мэндийн ажилчдыг хэзээ хамруулах вэ?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Эхний ээлжийн вакциныг хүн ам зүйтэй холбогдуулан Улаанбаатар хотоос эхлүүлж байгаа.
-Монгол улс вакцины судалгааг ямар түвшинд хийж байна вэ? Судалгаа хийдэг юм уу эсвэл олдсон вакциныг нь оруулж ирсэн юм уу?
–Бид ДЭМБ-ын байгууллагын зөвшөөрлийг авсан вакциныг хэрэглэж байгаа. Мэдээж, судалгаа шинжилгээг сайн хийж байгаа.
-Хувийн байгууллагууд вакцин оруулж ихээр үнийн хөөрөгдөл үүсэхгүй юу?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Энэ дээр тогтсон төлбөрийн заалт байхгүй. Хувийн байгууллагууд ямар гэрээ хэлэлцээрээ вакцин оруулж ирэхийг мэдэхгүй. Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй иргэдээ вакцинжуулна.
-Өмнөд Африк вакцинаа буцаасан гэсэн ?
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Өмнөд Африкт мутацид орсон вирус тархсан учир үр дүн муутай вакцинаа хөрш улс орнууддаа тараасан. Буцаасан биш шүү.
-Хэчнээн хүүхэд одоо ХӨСҮТ-д байна вэ? Хүүхдүүдэд ямар эмчилгээ хийх вэ? Вакцин хийхгүй гэсэн шүү дээ.
-0-18 насны хүүхдүүдэд маш хөнгөн, шинж тэмдэг багатай халдвар илэрч байгаа. Аль болох эцэг, эхээс нь салгахгүй витамин, амин дэм өгч байгаа. Хэчнээн хүүхэд байгааг хэлж мэдэхгүй байна.
-Заавал ДЭМБ-ын зөвшөөрөл авсан вакциныг хэрэглэх ёстой юу?
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-Тийм. Заавал ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэнэ.
OYUN 2021-02-22 129.205.113.218
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөри
tur 2021-02-22 103.57.94.149
SPUTNIKIIG ZUVHUN UNDUR 60 aas DEESH NASNIIHAND ZORIULLAA
Зочин 2021-02-22 150.129.143.50
Яагаад
зочин 2021-02-22 202.179.25.255
монголд өндөр настнуудын ихэнх нь хууч өвчтэй, тэхээр вакцин хийлгэж болохгүй эрсдэлтэйн бишүү
Зочин 2021-02-22 107.77.233.8
Zailuul , Sputnik tembuutei , suriyetei havdartai humuust sain tohirno gesen
Зочин 2021-02-22 66.181.184.43
Чамд яг тохирох юм байна, xypлийз аа.
Зочин 2021-02-22 109.70.100.44
! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-22 202.131.225.197
turshiltiin heddee amjilt!
Зочин 2021-02-22 192.82.75.82
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, ДЭМБ ын зөвшөөрөлгүй вакциныг хилээр оруулж болдог юм уу
Зочин 2021-02-22 202.179.25.85
ЧИ ӨӨРӨӨ Л ТЭР ДЭМБ ВАКЦИНАА ШАХУУЛ. БИ ДЭМБГҮЙ Ч ГЭСЭН ОРОС СПУТНИК Л ХИЙЛГЭВЭЛ ХИЙЛГЭЕ. ПУТИНД ХОРЛОГДВОЛ ХОРЛОГДОЁ. ОРОСУУД ОРИГИЙГОО ӨГӨХ НЬ ҮҮ МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ЭДИШН ГАРГАСНЫГАА ИЛГЭЭХ НЬ. ВАКЦИНД НЬ БОЛ ИТГЭЖ БАЙГАА ПУТИНД Л ИТГЭХЭД БЭРХ ДЭЭ. НҮДЭЭ АНИАЛ СПУТНИК ГЭЖ ГУСУУЛЧИЙ Л ГЭСЭН БОДОЛ БАЙНА.
Зочин 2021-02-22 64.119.20.233
САРМАГЧИНД ВАКЦИН ХИЙХ ХЭРЭГ БАЙНА УУ
Зочин 2021-02-22 64.119.18.98
Вакцин хийлгэхгүйгээс учрах эрсдэл хохирол түүнээс гарах үр дагаврыг мөн хийлгээгүй хүн хариуцахаар болж байгаа юм гэсэн
Зочин 2021-02-22 202.55.188.40
Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?
Зочин 2021-02-22 64.119.22.164
Вакцин хийлгээгүйгээс халдвар тараавал хариуцлага байх хэрэгтэй.
Монголчууд 2021-02-22 64.119.18.98
Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд та 2 амиа бодоод хоёулхнаа вакцин эхэлж хийлгэх гээд байгаа юм уу, та 2 ядаж ерөнхийлөгч, их хурлын дарга 2-ыг нэг очергүй тариулаад өгөөч дээ, гуйя…
Зочин 2021-02-22 64.119.22.164
Чи оросуудын байгуулж өгсөн эмнэлгийн, тэдний анх бэлтгэж өгсөн эмч нарын ачаарр хүн болж төрж , өдий насалтлаа эрүүл саруул явж байгаа шүү.Эмнэлэг манайд үүсэх хүртэл манай иргэдийн дундач нас 40 орчим байсаныг бүү март.
Зочин 2021-02-22 107.127.39.41
Яг үнэндээ бол Монгол улс улаан оросын колони байсан юм шүү дээ…..бидэнд 1990 он хүртэл СССР улсаас өөр ямар ч сонголт байгаагүй ….сонголт байсан бол ???? 20-р зууны эхээр Франц,Герман улсуудад сургаж бэлтгэж байсан анхны сэхээнтэн залуус охидууд бараг бүгд улаан оросын махны машинд хэрчүүлцгээснийг битгий мартаарай ….улаан оросын х*******ы үс минь
Зочин 2021-02-22 66.181.161.1
jerk
Зочин 2021-02-22 150.129.143.50
Вакцин хийлгэхгүй байж болно. Харин Өвчилсөн халдвар тараасан тохиолдолд бүх зардлыг вакцин хийлгээгүй хүнээр төлүүлье тэгэх үү ??????? Инээд хүрчихлээ
Зочин 2021-02-22 202.179.25.85
ЗА ДА ЮУ ҮНЭН ТЭР Л ҮНЭН ГЭДЭГ ШИГ МОНГОЛЧУУД ОРОС ВАКЦИН Л ИХ ШОХООРХОЖ БАЙНА ДАА. ТЭР ХЯТАД ВАКЦИНИЙГ ХИЙЛГЭХ ХҮН МОНГОЛООС ХЭР ОЛОН ОЛДОХ ЮМ БОЛ. ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД НЬ Ч БАРАГ ХИЙЛГЭХГҮЙ ГЭНЭ ДЭЭ
ЭМ ийн салбарын эрдэмтэд яг эрдэм чадалтай юу 2021-02-22 202.21.108.46
70 жил Орос вак аар вакциндуулж байсны хүчинд эрүүл саруул өдий хүрсэн ба сүүлийн 30 шахам жил ДЭМБ ын санал болгосон хүүхдийн товлолт вакцинууд хийснээс хойш Монгол хүүхдийн дунд хорт хавдар санаанд багтамгүй хэмжээнд хүрч өссөн байх магадлалтай. Яагаад энэ аюулт өвчин эрс ихэссэн талаар судалгаа огт байдаггүй, хорт хий угаар, хортой жимс, хоол хүнснээс болдог бх талтай ч цэвэр хөдөөний хүүхдүүд яагаад өвчилж хорвоог оргисоор байна вэ. Эрдэмтэд гэх баруунд сурсан хүмүүс яагаад дуугүй бна.
Зочин 2021-02-22 202.131.225.197
manaid tolgoitoi erdemten gej baidag yum uu zugeer ner zuusen ulsuud baidag yum bish uu erdemted tiim iim yum neelee ilruullee gej l duulsangui, vaktsinaa ch hiij chadahgui
Зочин 2021-02-22 150.129.143.50
Тэнэг нь эрдэмтэн болдог цаг ирсэн шүү дээ
Монголчууд 2021-02-22 64.119.18.98
За Энхболд сайд гуай ирэх 7 хоногт Оросын вакцин ирнэ гээд л залаад байна,
ерөнхийлөгч очихоос нааш бүтэхиймуу,
Манай ерөнхийлөгч очиж байж л нэг юм бүтээхийн байна шдээ,
Хятад руу ерөнхийлөгч маань л ноднин хэдэн хонио туугаад л хамгийн түрүүнд явсан, өнөөдөр тэрэнд нь 300 мянган вакцин бүтээгээд л ирж, тэгээд л өнөөдөр Монголчууд бид ерөнхийлөгчдөө бөөн талархал болж байна.
Хотын уугуул иргэн 2021-02-22 64.119.17.211
Орос вакцин хийлгэмээр байна…. Бид 70 жил Орос вакцин хийлгэж ирсний ачаар өдий зэрэгт яваа гэдгийг бүү март…Худлаа гэвэл гарны булчин дээрх сорвио нэг хараарай…Энэ талаар мэдэхгүй бол ээж, аав, өвөө, эмээгээсээ асуу. Дэлхийн 27 улс оронд Оросын Спутник V вакциныг зөвшөөрч бүртгээд байна. Белорусь,, Серби, Аргентин, Бразили, Болив, Алжир, Палестин, Венесуэл, Унгар, Чех, Парагвай г.м Орос вакциныг 1,5 сая хүнд хийгээд байхад тэр ДЭМБ-ын зөвшөөрөл ёстой падлий алга.
Зочин 2021-02-22 150.129.140.5
90% – аас дээш үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросын " спутник V " вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Ер нь бол Монгол улс оршин тогтнож ирсэн бүх түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй.
Монголын ЗГ яагаад ОХУ ын эсрэг дайсагнасан байр суурьтай байна вэ 2021-02-22 202.21.108.46
Үнэн. Өнөөдрийг хүртэл Спутник вакцин хийлгэсэн хүмүүсээс нэг ч хүн үхсэнгүй, нэг ч хүн нүүр гар нь маажиж тахир дутуу болсонгүй, хамгийн өндөр дархлааг суулгаж байна. Хэрэв нэг л хүнд гаж шинж тэмдэг өгсөн бол барууны мэдээллийн агентлагууд дуу аван шуугилдах байсан. НҮБ ын тэргүүн, албан хаагчид яагаад Спутник хийлгэв? Гэтэл Монголын ЗГ яагаад ОХУ ын эсрэг дайсагнасан байр суурь баримталж ард иргэдийнхээ эсрэг хандав?
Хм 2021-02-22 202.179.24.53
Оросууд жилд 150 сая спутник хийх чадалтай, харин астра-зенека нь жилд 3 тэрбум доз. Тэгэхээр Оросууд манайд 2 саяыг хэзээ ч өгч чадахгүй
Зочин 2021-02-22 202.179.26.27
Spurnik hunii adenovirus harin Astra zeneka sarmagchingiinh
hudalch gar be.. 2021-02-22 202.131.225.197
orosiin vaktsiniig odoo kazakstan ungar usuud vildverlej bgaa, deer solongos, enhtheg brazil ulsuud geree hiij vildverlenee gej bnaa. orosuud harin vildveree orgojuulij olon ulsd ogj bnaa..
Зочин 2021-02-22 49.230.21.131
Moderna, Pfizer n vaccine g, hiihdee 75 d hiicheed busdiig ni hadgalah her zuv tactic yum boloo. US ehen uedee bas yag ingesen, teed vaccine niiluulet togtmoljin gej uzeed irsen doz g bugdiig ni hiij ehelsen hadgalahgui. Ali olon hund hurdan hiih ni , tsuun hund undur huviar darhlaa togtoohoos iluu gej uzsen mun, vaccine nii hangalt tasrahgu gesen irhel bii bolson. Zarim sudalgaa (Iseriald hiisen) ehnii tun 60% hurtel darhlaa togtooj bn gesen baina. Ene ued belen vaccine humuuste hiihgu hadgalah
Зочин 2021-02-22 49.230.21.131
hadgalah her ur dunte be, albaniiham maani hargalzaj uzeh baigaa,
Зочин 2021-02-22 66.181.184.43
Монгол хүний бие организмд Спутник л тохирно.
Зочин 2021-02-22 202.126.94.99
Спутник хийлгэнээ. Ашгуйдээ.
Зочин 2021-02-22 103.26.194.235
Хятад вакцины очерын 1-д Эбэ байгаа шүү. 2 -т нь Баасан авгай бичүүлсэншүү. Очер битгий дайраарай.
Зочин 2021-02-22 202.55.191.130
vgui baavar niitlegch bgaa ch dee. hyatadiin ulaan fen fanat hvn ch dee.ovog deedesiinhee yumig hereglehgui bol gomdon geed svid ee..
Зочин 2021-02-22 66.181.178.116
Тэмүүлэн г.м. албаны хүмүүс нэгэнт удирдах албан тушаалд ажиллаж байгаа бол олны өмнө ярих чадвараа сайжруулах хэрэгтэй!! "… вирус маань", "вакцин маань", "мутаци маань" г.м. -ээр ярих нь туйлын эвгүй сонсогдож байна шүү!!
Hurdal 2021-02-22 67.81.184.102
Yugaa huleegeed b.gaa ym 3 han saya hund 1 odor tarij b.o
O
.