УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагаасаа 40 орчим минутаар хоцорч эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Оюун нарын нэр бүхий есөн гишүүнээс тавьсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Шийдлийн Засгийн газраас 2015 онд ямар арга хэмжээ авч ажилласан, энэ онд юу хийх талаар төлөвлөж байгаа талаар тавьсан асуулгын хариуг сонсож эхлээд байна.
Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн чиглэл хэлэлцэж эхлэх гэж байна. Үндсэн хуулийн эдийн засгийг эрэмбэлэх гэдэг асуудлыг ярьж байгаа юм. хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. дэд бүтэц чухал уу чухал, үйлдвэр чухал уу чухал. Цэцэрлэгт явж чадахгүйгээс хүүхэд гэртээ үлдэж галд амиа алдаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд шөнийн цахилгааны төлбөрийг яаж хөнгөлөх юм. үүнийг Үндсэн чиглэлд яаж тусгав.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг “Нэгдүгээрт орон сууцжуулах. Хоёрдугаарт нам даралтын зуухыг байхгүй болгох. Нийслэлийн хэмжээнд 3200 зуух бий. Гуравт нь тээврийн хэрэгсэл түүнээс гарч байгаа нүүрстөрөгчийн дутуу ислийг бууруулах.
Гэхдээ өнгөрсөн жилүүдэд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Түүхий нүүрс зууханд ороод шатаж дуусдаг туршилтыг амжилттай хийсэн байгаа. Үүнийгээ Яармаг зэрэг газарт туршиж үзсэн, энэ жил өргөтгөнө. Агаарын бохирдол Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Баянхонгорт мөн бий болсон учраас аймаг бүр жил, жилийнхээ төсвийн эх үүсвэрт агаарын бохирдлыг бууруулах чиглэлтэй холбоотойгоор зардал тусгаад ажиллаад эхэлсэн” гэдэг тайлбар хийв.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ