Цахим орчинд өөрсдийнх нь эртнээс хөтөвч, шүлс, цэрний сав, угаадасны савны зориулалтаар ашиглаж ирсэн савыг “Хятадын үндэсний жимсний сав” хэмээн өндөр үнээр зарж байхыг хараад хэдэн сая хятадууд гайхширч хоцорчээ.
Тухайлбал, цахим худалдааны Amazon сайт дээр “1960-аад оноос хойш хятадуудын хэрэглэж ирсэн үндэсний уламжлалт жимсний сав. Дотор нь зөвхөн жимс төдийгүй мөс, дарс зэргийг хийж ширээгээ чимэглэхэд нэн тохиромжтой” хэмээх тайлбар бүхий нугасны зурагтай сав 61.96 ам.доллараар зарагдаж байжээ.
Гэвч тус худалдааны сайтад зочилсон хятад хүмүүс дээрх савыг хараад хөх инээд нь хүрцгээсэн гэнэ. Тэдний ихэнх нь дээрх барааны сэтгэгдэл хэсэгт тус савны жинхэнэ зориулалтыг бичиж тайлбарлан хүмүүст анхааруулж эхэлсэн байна.
Жишээлбэл, нэгэн үйлчлүүлэгч “35-аас дээш насны хятад хүн бүр үүнийг хөтөвч гэдгийг нь мэднэ. Ихэвчлэн хүүхдийн хөтөвч болгон ашигладаг ч зарим айлд шүлс, цэр, угаадасны сав болгон ашиглах нь ч бий. Гэхдээ хүсвэл жимсний савны зориулалтаар хэрэглэж болох л юм. Гэхдээ жинхэнэ зориулалтыг нь мэдэж байх хэрэгтэй шүү” хэмээн бичжээ.
Түүнчлэн зарим хүмүүс тус барааг худалдан авахгүй байхыг хүмүүст сануулан, “балиар зүйл зарахаа болихыг” худалдааны сайтаас шаардсан байна.
Барааг 50 сая орчим хүн үзсэн ч хэдэн хүн худалдаж авсан нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ