Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2021.02.22/ вакцины тухай мэдээллийг хүргэлээ.
Вакцины тухай
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, February 22, 2021
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Өнөөдрийн байдлаар 92 улсад 205 сая хүн, өдөрт дунджаар 6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Вакциныг халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүндрэл элдэгдлийг бууруулах зорилготой хийж байгаа. Ямар нэгэн вакцин, био бэлдмэлийг хийсний дараа хүний хэсэг газар болон ерөнхий биеийг хамарсан хариу урвал өгч болно. Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай, хавдах, зэргийг хэлнэ. Харин халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшлын урвалыг ерөнхий биемахбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоноод өөрөө аяндаа зүгээр болно.
Хүн амын 10-15 хувьд нь гардаг урвал.
Урвалд бага өртөхийн тулд вакцин хийлгэхийн өмнө covid-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх, эмчийн үзлэгт орох хэрэгтэй. Эмч үзээд харшлах заалттай хүний вакцин хийлгэх өдрийг хойшлуулж, шинж тэмдэг илэрсний дараа дархлаажуулалтад хамрагдаж болно. Вакцин хийлгэсний дараа 30 минутанд ажиглалтанд байх шаардлагатай. Мөн вакцин хийлгэхээсээ өмнө архи, тамхи, мансууруулах бодис эм хэрэглэж болохгүй. Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслаж, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх ёстой. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, вакцинжуулалтын цэгтээ очно.
Энэ удаагийн вакциныг гурван өрөө дамжиж хийнэ. Эхний өрөө хүлээн авах өрөө, хоёр дахь өрөө вакцин хийх өрөө, гурав дахь өрөө нь ажиглах өрөө. Нийслэлд 20 гаруй цэг байгуулагдсан, бэлэн байгаа. Вакцин хийлгэсний дараа тарьсан газрыг хөндөхгүй, майжихгүй. Мөн ус хүргэхгүй, дулаан хувцаслах ёстой. Мэдээж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Бид нарын хэрэглэх AstraZeneca вакцины хувьд урвал, хүндрэл харьцангуй бага. Харин хэсэг газрын урвал хүндрэл байх магадлалтай. Иргэд маань вакцины өмнө биеэ бэлдэж, вакцины дараа өөртөө анхаарал тавиарай.
Холбоотой мэдээ