Зөрчилтэй барилгуудыг буулгаж, газрын зөвшөөрлийг цуцална | News.MN

Зөрчилтэй барилгуудыг буулгаж, газрын зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Зөрчилтэй барилгуудыг буулгаж, газрын зөвшөөрлийг цуцална

Улаанбаатар хотод барилга барих ажлаа эхлүүлсэн ч, зөвшөөрөлгүй, холбогдох зураг төслөө гаргаагүй, барилгын талбайгаа томсгож явган хүний замыг тагласан, газрын зөвшөөрөлтэй ч барилгын ажлаа эхлүүлээгүй нүх ухаад орхисон зэрэг зөрчилтэй 46 газар байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Кемпински зочид буудлын урд барилгын ажлаа эхлүүлсэн “Оld construction” компани барилгын хашаагаа явган хүний зам таглаж барьсан байжээ. Энэ бол барилгын компаниудын гаргадаг түгээмэл зөрчил.

Гэхдээ Барилгын тухай шинэ хуулиар мэргэжлийн хяналтын байгууллага барилгын ажил нь эхэлсэн ч тухайн объектыг нураах, газрын эрхийг цуцлах зэрэг эрхтэй болсон. Иймээс барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй мөртөө хууль зөрчиж барилгаа барьж буй компаниудын тухайн объектуудыг буцааж буулгана гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Харин газрын зөвшөөрлөө авсан ч нүх ухаад, барилгын ажлын түр талбай барьсан компаниудын зөвшөөрлийг нь хүчингүй болгож, ухсан нүхийг нь өөрсдөөр нь буцааж бөглүүлнэ. Хэрэв тухайн компаниуд нүхээ буцааж, бөглөх хөрөнгө, мөнгөгүй гэвэл улсын төсвөөс хөрөнгө гаргаж таглана. Дараа нь шүүхэд хандаж, барилгын компаниудаас тухайн газрыг хуучин хэвэнд оруулахад зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх юм байна.

Барилга барихаар ухсан ч эдүгээ “хогийн цэг” болон хувирсан газар нийслэлийн дүүрэг бүрт байгааг нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. Энэ дундаас Баянгол дүүрэг хамгийн эхэнд бичигдэх аж. Учир нь, энэ дүүрэгт барилга барихаар ухсан 15 газар бүртгэгджээ. Харин Чингэлтэй дүүрэгт олон жил яригдаж буй ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн урд тал ухсан нүх жагсаалтыг тэргүүлж байна. Дипломат компанийн эзэмшилд буй энэ газрыг Гадаад хэргийн яамны захиалгаар барилга барихаар газрын зөвшөөрлөө авч байжээ. Гэвч дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр ч тус газарт хатгасан барилгын ажлын түр хашаа нь эхнээсээ эвдэрч, энд тэндээ онгорхой нүх гарсан. Барилгын ажил нь эхлэх байтугай ямар компани барилгын ажлыг гүйцэтгэх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байх юм. Иймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас найман жилээс дээш буюу 2008 оноос хойш эргэлтэд оруулаагүй газрын зөвшөөрлүүдийг шууд цуцлахаар болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BAYANZURKH DUUREG 2016-04-08 122.201.22.203

JUKOV iin hoshoonii hoino baigaa uhsan nukh mash olon jil bolj bna

Avatar

Хотын даргаа. 2016-04-08 202.179.26.137

Нарны замын хойно байдаг Миний Хайпер маркет 2 талынхаа туслах замыг дур мэдэн хаагаад зогсохгүй нийтийн эзэмшлийн талбайг хашаад байхым.

Avatar

хн. 2016-04-08 202.179.26.137

зссс. Хэнийхийг буулгаж хэнийхийг үлдээх гэж байгааг чинь тов тодорхой мэднэ. Нэг муу ядарсан зүдэрсэнг нь матарлаж байгаад буулгана биз. … Дарга даамал нам төрийхнийг бол ойртож ч зүрхлэхгүй шд.

Avatar

Зочин 2016-04-08 202.21.106.140

нураасан түүх байна уу

Avatar

Зочин 2016-04-08 122.201.22.113

Ухаад ирэхээр нь зогсоохгүй яасан юм. Мэдээж нэг дарганцарт асар их мөнгө өгч түр зөвшөөрөл аваад ухаж байгаа. Нурааж харагдаач. Монгол хүн л бариулж байгаа. Тэгвэл Заазууран шилэн цамхагаа нураагаач.

Avatar

зочин 2016-04-08 103.26.195.216

10-15 давхар барилгыг буулгаж харагдаач. Ухсан нухийг булуулж чадах уу.Газрын зевшеерел егсен нехедууд халагдаад явсан. Терийн залгамж хариуцлага геж бгаа. Ногоон байгууламж, зогсоолгуй барилгуудыг яах бэ. Хуулинд бас болохгуй гэж байгаа.

Avatar

Зочин 2016-04-08 202.179.27.97

50-р сургуулийн урьд байгаа нүхийг бөглөж машины зогсоол хийх, хажуу замыг нь өргөтгөх нь зүйтэй юм.

Avatar

Зочин 2016-04-08 202.179.27.97

50-р сургуулийн урьд байгаа нүхийг бөглөж машины зогсоол хийх, хажуу замыг нь өргөтгөх нь зүйтэй юм.

Avatar

zoshin 2016-04-08 202.179.26.208

songuuliin shou hiihee bolio buulgah gej bariuldag barilga gej duulaagvi um bna svhbaatar dvvregiin baga toiruu zai zawsar baihgvi barilga bainaa odoo vvniig l zai zawsar bolgoj buulgah bolj dee mt kontor 6 r horoo orhiin emneleg bishigheregiin delgvvr 2 r tsetserleg selenge tsaasnii hudaldaa zai zwsargvi war delgvvr oron suuta gadaa hvn suuh narlah tald ayrih zvil baihgvi

Avatar

Зочин 2016-04-08 103.57.93.23

BATYYLEE XEZEE VE ODOO CHINII XUGATSAA DUUSLAA 1 SAR YLDLEE , INEED XYRCHIXLEE

Avatar

Зочин 2016-04-08 103.57.93.23

BATYYLEE XEZEE VE ODOO CHINII XUGATSAA DUUSLAA 1 SAR YLDLEE , INEED XYRCHIXLEE

Avatar

Зочин 2016-04-08 202.9.40.42

naad uul chini dahiad songogdoh ondor magadlaltai tiimees chi buur bolgoomjloh heregtei kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж