Бүсгүй таныг сонирхохгүй байвал …

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Бүсгүй таныг сонирхохгүй байвал …

1. Тэр гараа элгэндээ эвхэнэ
Тэрт таниас цэрвээд байгааг анзаарав уу?  Хэрэв эмэгтэй хүн гараа эвхвэл тэр таны хувьд хаалттай байна гэсэн үг. Тэр танд боломж байхгүйг  анхааруулж байна. Эмэгтэй хүн үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлдэг.  Хэрэв түүний  хөдөлгөөн илэрхий байвал  тэр сонирхлоо  илт харуулж байгаа нь тэр.

2. Тэр цүнхээ дундаа тавина
Сохор болзоо яаж өрнөдөг  талаар нэг найзаасаа асуухад “ Эмэгтэйчүүд цүнхээ ширээн дээр тавьдаг. Энэ бол бүтэлгүйтлийн  дохио” гэж хэлсэн юм. Хэрэв бүсгүй болзоонд ирэхдээ түрийвчээ эсвэл цүнхээ дундаа тавьбал та хоёрын хооронд гэтэлшгүй хана байгааг харуулж байна. Сайны шинж биш шүү.

3. Түүний дуу чангарна
Тэр тантай ярилцах дуртай байгаа үгүйг  ажигла.  Түүнийг  дүгнэхээсээ өмнө дууных нь өнгийг  анзаар. Романтик яриа ажил хэргийн яриа шиг  хурдан хэмнэлтэй  байдаггүй.  Харин бие биедээ татагдсан хоёр хүний яриа  маш намуухан байдаг.

4. Чанга инээнэ
Инээмсэглэл  их зүйлийг хэлж болно. “ Би чамд маш их татагдаж байна”  “Би чамайг яаж тэвчиж байна аа”  Хэрэв тэр таныг дооглох мэт чанга инээвэл өөрийг нь гэрт нь хүргэж өгөөсэй гэж хүсч байгаагын шинж.  Тэр “ Би чамтай зүгээр л найзууд баймаар байна” гэж хэлж байна. 

5. Хүзүүгээ илнэ
Бүсгүй тантай дахин уулзахыг зөвшөөрч байгаа нь сайны шинж тийм үү?  Гэвч түүний үйл хөдлөл хэлж байгаагаас нь илүү ихийг хэлж өгнө. Бүсгүй ямар нэгэн зүйл хэлэхдээ хүзүүгээ илвэл тэр таныг сонирхож байгаа хэрэг. Гэвч болгоомжтой бай. Тэр бас худлаа ярьж байна.

Д. Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж