Нэг дор гураваас дээш халдвар бүртгэгдсэн, халдварын эрсдэл өндөр байгаа хороодод Бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэх дүгнэлтийг мэргэжлийнхэн гаргасан. Уг дүгнэлтийг маргаашнаас /2021.2.23/ хэрэгжүүлэх эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн онцгой комиссоос удахгүй өгөх ажээ.
Орон зайн дүн шинжилгээний багийн хийсэн үнэлгээгээр Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26 дугаар хороонд халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс халдварын эрсдэл өндөр байгаа дээрх хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлж магадгүй тул халдварын эрсдэлтэй хороодод амьдарч байгаа иргэдийг гэрээсээ ажиллахад анхаарах хэрэгтэй гэж үзээд байгаа юм.