"Кино театр 50 хувийн дүүргэлттэй, саун, бассейнд цаг авч үйлчлүүлнэ" | News.MN

"Кино театр 50 хувийн дүүргэлттэй, саун, бассейнд цаг авч үйлчлүүлнэ"

"Кино театр 50 хувийн дүүргэлттэй, саун, бассейнд цаг авч үйлчлүүлнэ"

ААН-үүдийн үйл ажиллагааг маргаашнаас/2021.02.23/ нээхтэй холбоотойгоор дагаж мөрдөх зохицуулалтын журам гарсныг танилцууллаа.


🔴 ШУУД | Хөл хорионы дараа иргэд, ААН-ийн дагаж мөрдөх журам танилцуулж байна. #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Хөл хорионы дараа иргэд, ААН-ийн дагаж мөрдөх журам танилцуулж байна. #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, February 21, 2021

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Маргааш өглөө 06:00 цагаас эхлэн аж ахуй нэгжүүд ажиллах эрхтэй болно. Аж ахуй нэгжүүдэд гарын авлага очно. Ажилтан бүр маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээг байршуулж, агаар тогтмол сэлгэх зэрэг өмнө нь хэрэгжүүлж байсан алхмууд багтсан. QR кодыг үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй нааж, шилэн, хуванцар хаалт хийж, худалдааны талбай, танхимд хооллохыг хориглоно. Кофе шоп, буфет, ресторан, кароке зэрэг газрууд үйлчилгээ явуулахдаа хоёр метрийн зайтай ширээнүүдийг байрлуулж, болж өгвөл шилэн хаалт хийх хэрэгтэй. Төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх. Аль болох бэлэн мөнгөнөөс зайлсхийнэ. Караокены микрофонд бүрхэвч хийж, тогтмол сольж байх хэрэгтэй. Хүргэлтийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Нийтийн халуун ус, саун, бассейны хувьд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахина. Фитнессүүд тогтмол цэвэрлэгээ хийж, төхөөрөмжүүдийг ариутгах хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тамирчид PCR шинжилгээ өгч, заалны 50 хувийн дүүргэлттэй тэмцээн уралдаан явуулж болно. Кино үзвэрийн танхимууд нэг суудлын зайтай үзэгчдийг суулгах гэхдээ гэр бүлээрээ, хоёул гурвуулаа явж байгаа тохиолдолд зохицуулж болно. Мөн заалны 50 хувийн дүүргэлттэй, тасалбарыг цахимаар борлуулна. Тусгай шилний хувьд байнга ариутгал хийнэ. Театр, чуулга,  музей мөн цахимаар тасалбараа борлуулна. Лам сүсэгтэн олон хоёр метрийн зайтай, буян өргөлийг бэлнээр бус цахимаар хийнэ. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмжийг хоорондоо ариутгаж, дамжуулна. Мөн сурагчид хоорондоо хоёр метрийн зайтай сууна. Аж ахуй нэгж, иргэд энэхүү мэдээллийг e-mongolia.mn сайтаас авах боломжтой.

-6, 7 саяын үнэтэй ариутгагч хаалгануудыг авч байна. ДЭМБ-ын зүгээс эдгээр хаалгыг зөвшөөрөөгүй гэсэн. Энд хяналт тавьж байгаа юу?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Сүүлийн үед дэлгүүрүүд халуун үздэг, халдваргүйжүүлэлт хийдэг цахилгаан хаалгануудыг байршуулж байгаа. Энэ хаалга бол халдваргүйжүүлэлт хийж, халуун үзэх боломжтой хаалга.

-Төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрхэн хяналт тавих вэ ?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Биеийн тамир, спортын улсын хорооноос 300 гаруй фитнесс, спорт клубуудэд, Аялал жуулчлалын газраас өөрсдийн салбарынхаа газруудад, Нийслэлийн соёл урлагийн газар кино театруудад зэрэг салбар салбарын хяналтуудыг тавина. Энэ журмыг салбарын агентлагууд, хороо дүүргийн захиргааны байгууллагууд мөрдөнө. Салбарын хяналтын дараа мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагууд салбартаа хяналт тавьж байгаа эсэхийг нь хянана. Аж ахуй нэгжүүдэд юуны өмнө зөвлөж туслаж явна. Үүний дараа зөрчил гаргавал албан шаардлага хүргүүлнэ. Алдаа засахгүй дахин зөрчил гаргавал, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулиа тавьж, эцэст нь тусгай зөвшөөрлийг нь цуцална.

-Эмч нарын хувьд бэлтгэл хангагдсан уу?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Эмч, эмнэлгийн ажилчид вакцины талаар тусгай сургалтанд хамрагдаж, бэлтгэлээ хангасан. Маргаашнаас асуудалгүй ажиллана. Онлайнаар мэргэжлийн сургалтанд суусан.

-Өнгөрөгч өдрүүдэд өрхүүдээс шинжилгээ авахтай холбогдуулан зөрчил гарсан уу?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

Мэргэжлийн хяналтын 600 байцаагч өнгөрөгч өдрүүдэд ажилласан. Бүдүүн бамбар ашиглаж, иргэдийн хамарнаас цус гаргах, эмч ажилчид маскаа тогтмол сольдоггүй, эмнэлгийн хог хаягдлаа цаг тухайд нь хаяж, устгахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

-Саун, паб, кино театр зэрэг эрсдэлтэй газруудыг нээж байна. Айдгаа авдартаа хийчихсэн хэрэг үү?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Бид эрүүл мэнд, эдийн засгаа нэгдүгээрт тавьж байгаа. Эрсдлүүд далд байгаа. Өнгөрсөн хугацаанд бид далд байсан 102 хүнийг илрүүллээ. Нэг хүн цаашаа 10 хүнд халдвар тараасан гэж бодвол 1000-2000 хүн голомтолж халдвар тараах байлаа. Халдварын голомтуудыг хяналтандаа авсан учир эдийн засгаа дэмжиж байна.

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Тусгай нөхцөл шаардлага гэдгийг эдгээр байгууллагуудад тавьж байгаа. Урьдчилан захиалга авч, саун душийг ариутгаж, агаар сэлгэлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Бассейны усыг тогтмол шинжилгээнд хамруулна.

-Хөдөө орон нутгийн замыг хэзээ нээх вэ?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Гуравдугаар сарын 1-н хүртэл хот руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Зөвхөн тусгай шаардлагатай, PCR шинжилгээний хариутай хүмүүсийг нэвтрүүлж байгаа.

-Шинжилгээний тоо төлөвлөгөөнөөс хэтэрсэн гэсэн. Нэмэлт зардал гарч байгаа юу?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Төлөвлөгөөнөөс давсан. Хаяг бүртгэлгүй, нэг өрхөөс нэгээс олон хүн шинжилгээ өгсөн зэрэг шалтгаанаар төлөвлөгөө давсан. Нэмэлт зардлын хувьд эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын төсвөөс гарсан. Нөөцөө шавхаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-22 202.126.89.248

Үйлчлүүлэгч бүрээс шинжилгээнд хамрагдсан байдалыг цахимаар шалгах хэрэгтэй. QR кодоор бүртгүүлж баыгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй. Шинжилгээ авч байсан хүмүүс хяналтынхаа тоог гүйцээхийн тулд хамрагсан хүнээс дахин шинжилгээ авсан. Нэг удаа биш байхаа.

Avatar

Зочин 2021-02-22 139.5.217.243

Хүн бүр хариуцлагатай байж энэ цар тахалыг давна монголчууд бид чаднаа

Avatar

Зочин 2021-02-22 139.5.217.243

Ковид урьдчилан сэргийлэх ажил аан иргэн төр үүрэг болоод байгаа энэ цаг үед хичээж л ажиллаж амьдрах нь зөв өө

Avatar

Зочин 2021-02-22 59.153.114.84

Энд тэндээс гуйвар түүврээр авчирсан юу нь мэдэгдэхгү туршилтын вакцин тариулмааргүй бн. Худлаа ард иргэдээ үнэгүй вакцинд хамруулна гэж хуцаж бхаар хувийн эм ханганууддаа вакцин оруулж ирэх зөвшөөрөл өг. Мөнгөө төлөөд сайн вакциныг нь хийлгэмээр бн.

Avatar

Монгол улсын иргэн 2021-02-22 202.9.46.152

Ёстой сонин юмаа. Жинхэнэ короно үйлдвэрлэх салбаруудыг нээж ямөр бодлого явуулаад байнаа. Өдөржин бүх сувгаар кино завсар зайгүй гарч байхад юун кино театр вэ. Тэр саун бассейн, фитнес клуб чинь жинхэнэ өвчны голомт шүү дээ. Барааны дэлгүүр, ахуйн хэрэглээний барааны дэлгүүр нээхгүй байж.

Avatar

Рллл 2021-02-22 103.26.195.70

Наад хаана бооно гэсэн эрдэнэчулуун гэсэн авгайгаа зайлуулаачээ бүтэн жил хааж боолгууллаа одоо торгуулах битгий цалингаа тавьж чадахгүй байхад дээр тэр үнэтэй хаалга авч дийлдэг аж ахуйн нэгжүүд байхгүй хэдэн банк төрийн албаныхан байгаа хүн ядарч байхад стрессдүүлээд байхын хүрэлсүхмаа гэж нэг авгай

Avatar

Зочин 2021-02-22 64.119.16.103

Монгол ганц тунч вакцин ард түмэндээ зориулж худалдаж авсангүй. Гуйлгын өглөгийн юмаар нүүрээ тахлах гэсэн МАНын дарга нар ичиг ичиг ичиж үхмээр юм. Ард түмэн үүнийг хэзээ ч бүр хэзээ ч мартахгүй . Өглөгийн вакцинаар рeкламдах Оюукийг өрөвдөөд бас ичээд харж чадашгүй . Хүүк Хүрэлбаатар 2 ч үнэхээр хүрэл чулуун зүрхтэй аж Ганц ч тун вакцин захиалаагүй. Сэтгэлтэйсэн бол 3хан сая тун хамгийн шилдэг вазциныг захиад аваад ирэх байсан. Тэр 2 мөнгө алга гэсэн Оюук арч ирээд мөнгө шиг их юм алга гэх

Avatar

Зөв шүү 2021-02-22 202.126.89.57

ЗГ ,УОК зөв шийдвэр гаргалаа бид хичээх л хэрэгтэй боллоо хаа хаанаа хариуцлагатай л байхад болноо

Avatar

Guest 2021-02-22 66.181.177.27

ИЙНХҮҮ ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСГАА АВРАХААР БАРАГ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭЛЭЭ. ЭНГИЙНЭЭР БОЛ ИРГЭН ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАА ХАРИУЦНАА Л ГЭЖ БАЙНА. ТИЙМ БОЛОХООР ИРГЭД ТА БҮХЭН ӨӨРИЙГӨӨ-ГЭР БҮЛЭЭ БОДОН ДЭГЛЭМЭЭ Л САЙН САХИАРАЙ! ЯДАЖ БҮГДЭЭРЭЭ МАСКАА ХАРИУЦЛАГАТАЙГААР ЗҮҮГЭЭРЭЙ. – – – ХУВЬ ТАВИЛАН БИДНИЙ ТАЛД БАЙХ БОЛТУГАЙ – – –

Avatar

Зочин 2021-02-22 64.119.25.66

durem juramaa ys murduuleerei dee 3 honolgui martah vee dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж