"Кино театр 50 хувийн дүүргэлттэй, саун, бассейнд цаг авч үйлчлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

"Кино театр 50 хувийн дүүргэлттэй, саун, бассейнд цаг авч үйлчлүүлнэ"

ААН-үүдийн үйл ажиллагааг маргаашнаас/2021.02.23/ нээхтэй холбоотойгоор дагаж мөрдөх зохицуулалтын журам гарсныг танилцууллаа.


🔴 ШУУД | Хөл хорионы дараа иргэд, ААН-ийн дагаж мөрдөх журам танилцуулж байна. #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Хөл хорионы дараа иргэд, ААН-ийн дагаж мөрдөх журам танилцуулж байна. #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, February 21, 2021

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Маргааш өглөө 06:00 цагаас эхлэн аж ахуй нэгжүүд ажиллах эрхтэй болно. Аж ахуй нэгжүүдэд гарын авлага очно. Ажилтан бүр маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээг байршуулж, агаар тогтмол сэлгэх зэрэг өмнө нь хэрэгжүүлж байсан алхмууд багтсан. QR кодыг үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй нааж, шилэн, хуванцар хаалт хийж, худалдааны талбай, танхимд хооллохыг хориглоно. Кофе шоп, буфет, ресторан, кароке зэрэг газрууд үйлчилгээ явуулахдаа хоёр метрийн зайтай ширээнүүдийг байрлуулж, болж өгвөл шилэн хаалт хийх хэрэгтэй. Төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх. Аль болох бэлэн мөнгөнөөс зайлсхийнэ. Караокены микрофонд бүрхэвч хийж, тогтмол сольж байх хэрэгтэй. Хүргэлтийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Нийтийн халуун ус, саун, бассейны хувьд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахина. Фитнессүүд тогтмол цэвэрлэгээ хийж, төхөөрөмжүүдийг ариутгах хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тамирчид PCR шинжилгээ өгч, заалны 50 хувийн дүүргэлттэй тэмцээн уралдаан явуулж болно. Кино үзвэрийн танхимууд нэг суудлын зайтай үзэгчдийг суулгах гэхдээ гэр бүлээрээ, хоёул гурвуулаа явж байгаа тохиолдолд зохицуулж болно. Мөн заалны 50 хувийн дүүргэлттэй, тасалбарыг цахимаар борлуулна. Тусгай шилний хувьд байнга ариутгал хийнэ. Театр, чуулга,  музей мөн цахимаар тасалбараа борлуулна. Лам сүсэгтэн олон хоёр метрийн зайтай, буян өргөлийг бэлнээр бус цахимаар хийнэ. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмжийг хоорондоо ариутгаж, дамжуулна. Мөн сурагчид хоорондоо хоёр метрийн зайтай сууна. Аж ахуй нэгж, иргэд энэхүү мэдээллийг e-mongolia.mn сайтаас авах боломжтой.

-6, 7 саяын үнэтэй ариутгагч хаалгануудыг авч байна. ДЭМБ-ын зүгээс эдгээр хаалгыг зөвшөөрөөгүй гэсэн. Энд хяналт тавьж байгаа юу?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Сүүлийн үед дэлгүүрүүд халуун үздэг, халдваргүйжүүлэлт хийдэг цахилгаан хаалгануудыг байршуулж байгаа. Энэ хаалга бол халдваргүйжүүлэлт хийж, халуун үзэх боломжтой хаалга.

-Төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрхэн хяналт тавих вэ ?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Биеийн тамир, спортын улсын хорооноос 300 гаруй фитнесс, спорт клубуудэд, Аялал жуулчлалын газраас өөрсдийн салбарынхаа газруудад, Нийслэлийн соёл урлагийн газар кино театруудад зэрэг салбар салбарын хяналтуудыг тавина. Энэ журмыг салбарын агентлагууд, хороо дүүргийн захиргааны байгууллагууд мөрдөнө. Салбарын хяналтын дараа мэргэжлийн хяналтын газраас эрх бүхий байгууллагууд салбартаа хяналт тавьж байгаа эсэхийг нь хянана. Аж ахуй нэгжүүдэд юуны өмнө зөвлөж туслаж явна. Үүний дараа зөрчил гаргавал албан шаардлага хүргүүлнэ. Алдаа засахгүй дахин зөрчил гаргавал, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулиа тавьж, эцэст нь тусгай зөвшөөрлийг нь цуцална.

-Эмч нарын хувьд бэлтгэл хангагдсан уу?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Эмч, эмнэлгийн ажилчид вакцины талаар тусгай сургалтанд хамрагдаж, бэлтгэлээ хангасан. Маргаашнаас асуудалгүй ажиллана. Онлайнаар мэргэжлийн сургалтанд суусан.

-Өнгөрөгч өдрүүдэд өрхүүдээс шинжилгээ авахтай холбогдуулан зөрчил гарсан уу?

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

Мэргэжлийн хяналтын 600 байцаагч өнгөрөгч өдрүүдэд ажилласан. Бүдүүн бамбар ашиглаж, иргэдийн хамарнаас цус гаргах, эмч ажилчид маскаа тогтмол сольдоггүй, эмнэлгийн хог хаягдлаа цаг тухайд нь хаяж, устгахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

-Саун, паб, кино театр зэрэг эрсдэлтэй газруудыг нээж байна. Айдгаа авдартаа хийчихсэн хэрэг үү?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Бид эрүүл мэнд, эдийн засгаа нэгдүгээрт тавьж байгаа. Эрсдлүүд далд байгаа. Өнгөрсөн хугацаанд бид далд байсан 102 хүнийг илрүүллээ. Нэг хүн цаашаа 10 хүнд халдвар тараасан гэж бодвол 1000-2000 хүн голомтолж халдвар тараах байлаа. Халдварын голомтуудыг хяналтандаа авсан учир эдийн засгаа дэмжиж байна.

НМХГ-ын дарга Л.ЭРДЭНЭЧУЛУУН:

-Тусгай нөхцөл шаардлага гэдгийг эдгээр байгууллагуудад тавьж байгаа. Урьдчилан захиалга авч, саун душийг ариутгаж, агаар сэлгэлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Бассейны усыг тогтмол шинжилгээнд хамруулна.

-Хөдөө орон нутгийн замыг хэзээ нээх вэ?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Гуравдугаар сарын 1-н хүртэл хот руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Зөвхөн тусгай шаардлагатай, PCR шинжилгээний хариутай хүмүүсийг нэвтрүүлж байгаа.

-Шинжилгээний тоо төлөвлөгөөнөөс хэтэрсэн гэсэн. Нэмэлт зардал гарч байгаа юу?

Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Төлөвлөгөөнөөс давсан. Хаяг бүртгэлгүй, нэг өрхөөс нэгээс олон хүн шинжилгээ өгсөн зэрэг шалтгаанаар төлөвлөгөө давсан. Нэмэлт зардлын хувьд эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын төсвөөс гарсан. Нөөцөө шавхаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж