“Boeing 777” онгоцны хөдөлгүүр агаарт шатжээ | News.MN

“Boeing 777” онгоцны хөдөлгүүр агаарт шатжээ

“Boeing 777” онгоцны хөдөлгүүр агаарт шатжээ

“Boeing 777” онгоцны хөдөлгүүр агаарт шатжээ

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд “The Boeing” компанийн онгоцны техникийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Тус компанийн хамгийн олон зарагдсан загвар болох “Boeing 737 Max” онгоц удаа дараа осолдож, олон зуун хүн амь үрэгдсэн. Улмаар тус загварыг түр хугацаанд нисгэхийг хориглон, техникийн үзлэг шалгалтийг эхлүүлсэн.

Тэгвэл АНУ-ын Денвер хотоос Хавай руу Бямба гаригт хөөрсөн “United Airlines”-ийн “Boeing 777” онгоцны хөдөлгүүр замдаа шатаж, эд анги нь суурьшлын бүсэд унажээ. Онгоцон дотор ч, газарт ч хүн бэртэж гэмтээгүй боловч зорчигчид болон оршин суугчид маш их цочирдсон байна. Онгоцонд нийт 231 зорчигч, нислэгийн багийн 10 гишүүн зорчиж явжээ. Нисэх онгоц Денвер хотын нисэх буудал руу буцаж, ослын буулт хийсэн байна.

Энэхүү ослын дараа АНУ-ын агаарын тээврийн удирдах байгууллага ижил загварын хөдөлгүүртэй “Boeing 777” нисэх онгоцнуудад техникийн нарийвчилсан үзлэг, шалгалт хийхээр болсноо зарлажээ. “United Airlines” компани ижил загварын 24 онгоцоо нислэгт ашиглахаа түдгэлзүүлсэн байна. Шатсан хөдөлгүүр нь “Pratt & Whitney“ компанийн үйлдвэрлэсэн “P&W 4000” хөдөлгүүр ажээ. Уг ослын дараа Японы Тээврийн яам “Japan Airlines”, “ANA Holdings” компаниудад “P&W 4000” хөдөлгүүртэй “Boeing 777” нисэх онгоцнуудыг нислэгт ашиглахаа түр зогсоох үүрэг өгсөн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-22 103.212.118.103

muu yoriin nertein be 777 geh shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж