Шинжаан Пакистантай хоёр тэрбумын гэрээ байгуулав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шинжаан Пакистантай хоёр тэрбумын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Шинжаан Пакистантай хоёр тэрбумын гэрээ байгуулав

 

Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд Пакистаны талтай дэд бүтэц, нарны эрчим хүч, ложистик төслүүдэд хамтрах нийт хоёр тэрбум ам.долларын өртэй гэрээ байгуулжээ. Шинжааны Коммунист намын дарга Жан Чуньсянь Пакистанд айлчах үеэр бизнесийн гэрээ хэлцэлүүд байгуулагдсан аж. Жан Чуньсянь Пакистанд дөрвөн өдрийн айлчлал хийж, ерөнхий сайд Наваз Шарифтай уулзжээ. Тэд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна терроризмын эсрэг хамтран тэмцэж, хилийн хяналтыг сайжруулахаар ярилцаж тохиролцсон байна.

 

Хятад-Пакистаны эдийн засгийн корридор байгуулах төслийн хүрээнд өнгөрсөн жил талууд эрчим хүч, дэд бүтцийн 46 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг байгуулсан аж. Түүнчлэн Хятад нь Пакистаны Гвадар боомтод чөлөөт худалдааны бүс байгуулж, Арабын тэнгист гарах замаа нээхийг хүсч байгаа гэнэ. Бээжин Пакистантай харилцаагаа өргөжүүлсэнээр Хятадын бүтээгдэхүүнийг Шинжаанаас Европ, Ойрхи-Дорнодод гаргах боломжийг эрэлхийлж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zocin 2016-04-08 59.153.85.106

"өртөг" байлгүй дээ хэхэхэ

Зочин 2016-04-08 49.0.161.52

odoo pakistanchuud terror yavuulna geed ailgaad baihgui yu te yag manaid nariin tsarig tavinguut hyatdiin tank orj irne gedeg shig

Зочин 2016-04-08 59.153.114.213

Хоцрогдсон зах хязгаар гэдэг нэг муж аймаг нь ийм зангарагтай байхаар чинь! Яанаа?

Зочин 2016-04-08 202.179.26.72

Энэ Хятад бүдүүн дарга нар наймаачдынхаа гарцыг янз бүрээр нээнэ ээ. Манай дарга нар бол эхлээд өөрийнх нь бизнест ашигтай эсэхийг судална. Дараа нь сөрөг намын бизнест ашиггүй эсэхийг судална. Хамгийн сүүлд ард түмний амьдралд хорлонтой эсэхийг судална. Энэ гурван асуултад тийм гэж хариулбал төслийг дэмжинэ

Зочин 2016-04-08 103.229.121.116

"өртэй гэрээ" байхдаа яахав дээ. News гэж завхарсан газар байна аа. Монгол хэлийг бузарлаж дуусаж байна доо.