Шинжаан Пакистантай хоёр тэрбумын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Шинжаан Пакистантай хоёр тэрбумын гэрээ байгуулав

 

Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд Пакистаны талтай дэд бүтэц, нарны эрчим хүч, ложистик төслүүдэд хамтрах нийт хоёр тэрбум ам.долларын өртэй гэрээ байгуулжээ. Шинжааны Коммунист намын дарга Жан Чуньсянь Пакистанд айлчах үеэр бизнесийн гэрээ хэлцэлүүд байгуулагдсан аж. Жан Чуньсянь Пакистанд дөрвөн өдрийн айлчлал хийж, ерөнхий сайд Наваз Шарифтай уулзжээ. Тэд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна терроризмын эсрэг хамтран тэмцэж, хилийн хяналтыг сайжруулахаар ярилцаж тохиролцсон байна.

 

Хятад-Пакистаны эдийн засгийн корридор байгуулах төслийн хүрээнд өнгөрсөн жил талууд эрчим хүч, дэд бүтцийн 46 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг байгуулсан аж. Түүнчлэн Хятад нь Пакистаны Гвадар боомтод чөлөөт худалдааны бүс байгуулж, Арабын тэнгист гарах замаа нээхийг хүсч байгаа гэнэ. Бээжин Пакистантай харилцаагаа өргөжүүлсэнээр Хятадын бүтээгдэхүүнийг Шинжаанаас Европ, Ойрхи-Дорнодод гаргах боломжийг эрэлхийлж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж