Утаа багасгах зорилт ба хуучин машинуудыг халъя | News.MN

Утаа багасгах зорилт ба хуучин машинуудыг халъя

Утаа багасгах зорилт ба хуучин машинуудыг халъя

Утаа багасгах зорилт ба хуучин машинуудыг халъя

Нийслэлд тархсан Covid-19-ийн халдварыг дөрөв дахин хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд нийт ажилтныхаа 5-10 хувьд тодорхойлолт гарган ажиллуулснаар авто замын хөдөлгөөнд оролцох машины тоо төдий хэмжээгээр багасаад байгаа. Үүнийг дагалдаж хөхөвтөр утаа багасч, хүхэрлэг хийн үнэр алсарсан нь цаанаа нэгийг бодогдуулна.

Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаа, 8.7 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоосон.

Хүхэрлэг хийний 22.3 хувь нь автомашинаас ялгарч байгаа юм бол Засгийн газар 2021 онд Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилтдоо хүрэхийн тулд автомашины импорт, ашиглалтад тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан амжилтаа ахиулахын тулд хуучин машин оруулж ирэхээ больё, шатахуун, түлшний чанарт хяналт тавья.

Эхний асуудлын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Зам тээврийн яамныханд үүрэг өгч байжээ. Тэрээр буруу талдаа жолооны хүрдтэй эвдрэлтэй, насжилт өндөр автомашины импортыг хэзээ болих талаар тодорхой санал Засгийн газарт оруулж ирэхийг Зам тээврийн яамныханд үүрэгдсэн байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-22 203.91.115.50

Буруу рультэй , хуучин машиндаа бүх бурууг чихээд яамарч бодлогогүй хүмүүсийн ойлголт. Гол асуудал 1, Ард түмний амьжиргааны төвшин 2. Хэрэглэж байгаа шатахууны чанар 3. Жолооны сургуулиудын бэлтгэсэн жолоочийн чадвар, 4. Жолоочийн ухамсар хууль дүрмээ хэр хүндэтгэж байгаагаас …..байна.

Avatar

дүгнэлт 2021-02-22 192.82.76.136

саяхан болтол монгол улсын хилээр аваарьт орж эвдэрсэн машинуудыг сэлбэг нэрийн доор ихээр оруулж ирдэг байсан. Гааль дээр бууж байгааг нь харахад нүд хальтармаар юмнууд контейнероос гаргаж байгааг хальт хараад шоконд орж билээ. Бас хотын гудамж, захаар хятад солонгосын комиссын бараа нэрээр хуучин хувцас оруулж зарахыг зөвшөөрдөг тийм л хил гааль, төр засагтай байж дээ хөөрхий.

Avatar

Зочин 2021-02-22 202.179.25.116

Манайх дотооддоо машин үйлдвэрлэгч улс бол хуучин машинаа шахаж хямд үнэтэй машинууд зах зээлд нийлүүлж болно.Харин нөхөгддөггүй газар доорхи баялгаа хямд худалдан өндөр үнээр олддог жаахан валютаараа гаднаас үнэтэй машин авч эдийн засгаа доройтуулах хэрэггүй.

Avatar

Зочин 2021-02-22 69.131.138.225

Buh pruus gedeg JOOM shig mashiniig hotod yavahyg horigloe.

Avatar

Зочин 2021-02-22 202.126.90.95

Халтар сайд улс орны ирээдшйн төлөө зоригтой шийдэл гаргаж насжилт ихтэй буруу рультэй машины импортын хоригийг яаралтай оруулж хэрэгжүүлэх хэрэгтэй сая сар гаруй хугацаанд машины хорт утаа ямар аымшигтай байдалд хүрснийг ил тод харууллаа. Одоо хөгжил, амьдрөлын зөв хэвшилрүү явах цаг нь болсоон.

Avatar

Зочин 2021-02-22 202.72.245.125

Эхлээд шатахууны компаниуддаа шаардлага тавь. Орос хятадруу ороол машин утаагүй болчихдог.

Avatar

Зочин 2021-02-22 202.126.89.248

Нэгэнт агаарыг хүнд метал хорт брдисоор хордуулж байгаа бол хуучин машиныг огт оруулахгүЙ байх хэрэгтэй.

Avatar

Хуучин машин 2021-02-22 150.129.143.50

Оруулж ирж болно. Тавигдах шаардлага, татварыг нь өндөр болгоно биз дээ.

Avatar

зочин 2021-02-22 124.44.59.30

Зөвхөн насжилтаар нь хасна гэдэг арай өрөөсгөл ойлголт байх аа? Монголын шатахуун хар тугалгатай, чанаргүй биз дээ? Шатахуунаа хар тугалгагүй болгооч ээ. Машины техникийн үзүүлэлтийг харгалзан үзэх ёстой биш үү? 10-аас дээш жил ашигласан хэдий ч ямар ч эвдрэл гэмтэлгүй цэмбэгэр, шатахуун зарцуулалт нь хэвийн машинууд зөндөө бий. Хилээр оруулж ирэх машины шаардлагаа өндөрсгөөч ээ. Осолд юмуу усанд орсон, гэмтэлтэй машиныг Японоос маш хямдаар худалдан авч Монгол руу ачуулдаг биз дээ?

Avatar

Зочин 2021-02-22 66.181.161.115

Машинтай тэмцэх амархан иргэдийн орлого нэмэгдэх хэрэгтэй байна төгрөгийн ханшаа унгаагүй бол монгол хуучин машины булшны газар болохгүй байсан 10их наядын хөтөлбөр иргэдэд үхлийн цохилтийг эдийн засгын утгаар бий болгоно энэ л гамшиг иргэдийн шинэ машин авах боломжыг үгүй хийнэ

Avatar

Зочин 2021-02-22 192.82.77.238

НҮБ албан ёсоор монголыг машины оршуулгын төв гэж зарласан 2030 он гэхэд ихэнх улсууд цахилгаан машинд шилжэнэ тэндээс ирэх хогнууд монголыг дүүргэнэ юун нөгөө уран булшлахаас хэд дахин доор юм болнодоо хүн амын тал нь хорт хавдараар үхэх биз

Avatar

Зочин 2021-02-22 202.179.25.116

худлаа мэдээлэл битгий оруул

Avatar

Зочин 2021-02-22 66.181.178.116

Буруу рультэй япон машин манай нийт хүн амын ядуувтар болон дунд зиндааны ард иргэдийн гол унаа нь шүү дээ!!! Баруун рультэй япон машины импортыг хориглох юм бол иргэдийнхээ 50%-ийг машингүй болгоно гэсэн үг!!! Тиймээс шууд хориглох мунаглахаас өмнө буруу рультэй машины чанарт тавих хяналтаа сайжруулж, бензины чанарыг эрс дээшлүүлэх хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-02-22 66.181.189.59

Гадаадаас оруулж ирж байгаа болон дотооддоо хэрэглээнд байгаа автомашины техникийн үзлэг машин бүрийн гүйлтийн заалтыг өөрчлөх боломжийг бүрэн зогсоож, гүйлтийг техникийн үзлэгийн тэмдэглэлд оруулдаг болбол автомашины бүрэн бүтэн байдлыг үнэлэхэд ихээхэн хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2021-02-22 66.181.189.59

10 жилээс илүү хэрэглэгдсэн, утаа ихтэй, буруу талын хүрдтэй машинаа задаргаанд бус зөвхөн устгалд оруулсан, зөв талын хүрдтэй машин худалдан авах хүнд хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийчих, байдал сайжирна.

Avatar

иргэн 2021-02-22 66.181.161.70

Зөв талдаа гэвэл солонгос хогоор л дүүрэхнээ дээ уг нь вонго портер гэх мэт маш олон ачааны машин дизел түлшээр явдаг хар утаа савсуулаад л дээр нь нөгөө үнэтэй жип машинууд чинь 10 жил болсон приус машинаас чинь дор хорт утаа цацлаад л явж байгаа ганц зөв арга нь дизел машин хөдөлгүүрийн багтаамж өндөр суудлын машиныг хотын А В бүсэд хориглочих хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2021-02-22 66.181.186.121

Эхний ээлжинд хилээр оруулж ирэхээ зогсоомоор байна. Дараа нь энд явж байгаа автомашинуудаа үйлдвэрэсэн жилээс нь хамаарч үе шаттай ашиглалтаас хасах нь зөв.

Avatar

Зочин 2021-02-22 66.181.161.5

yandangui mashintaigaa temts

Avatar

Хха 2021-02-22 66.181.186.136

Гадаа дулаараад утаа багассан чинь тэнэг2 санаа олж бодоод байдаг шүү

Avatar

zochin 2021-02-22 66.181.176.109

mashin bish hulhi shatahuuntaigaa temtseech. Japanaas duuren benzintei irsen ashin ogt utaa hayadaggui, MGL-oos benzin hiinguut utaa hayad eheldeg. benzin bish oor zuil holidog ezedteigee ehleed temtseh heregtei.

Avatar

Зочин 2021-02-22 202.126.89.182

Буруу жолоотой машинаа шууд хориоч . 1жилд дэлхийг айлагсан короногоор 1 , 2 хон хүн , харин буруу хүрдтэй машинаар жилд 500 залуучууд нас барсан гэхэд ардичилсан хүнлэг нийгэм мөн үү , Оюунэрдэнэ сайдаа

Avatar

Чааваас 2021-02-22 66.181.186.136

Зөв жолоотой машиннар жилд 499 хүн үхсэн. Жолоондоо биш дүрэм баримтлахгүй жолоочдоо. Согтуу жолоо барьж байгаа жолоочийн ухамсатраа байгаа юм

Avatar

Чоно 2021-02-22 202.126.89.182

Удахгуй чи мэдэрнээ ,, дүрэм хүрд 2 мөргөлдөхөөр чи биш чиний хайралдаг хүн чинь үхэдгийн,,

Avatar

Жолооч 2021-02-22 103.26.194.242

Бензинээ шалга.

Avatar

ganbaatar 2021-02-22 77.111.247.109

mashindaa bish shtahuundaa hamag utaa ni bn.bas ger horoololiin yndangaa tsooloo

Avatar

Зочин 2021-02-22 139.5.217.172

Хуучин машинд биш, хэрэглэж байгаа бензин, түлшинд чинь учир байна. Стандартаас 20 дахин их хүхэртэй, хар тугалгатай бензин авахаа боль. Стандарт хангасан бензин, түлш ав, чанарын шаардлагаа тавь.

Avatar

Зочин 2021-02-22 64.119.23.35

Зөв зөв зөв.. Түгжрэлд ч нэмэртэй..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж