Иран НҮБ-тай цөмийн хөтөлбөрийн түр тохиролцоонд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Иран НҮБ-тай цөмийн хөтөлбөрийн түр тохиролцоонд хүрлээ

Иран НҮБ-тай цөмийн хөтөлбөрийн түр тохиролцоонд хүрлээ

НҮБ-ын цөмийн асуудал эрхэлсэн байгууллага Ирантай цөмийн байгууламжуудыг хяналтандаа байлгах түр гэрээ байгуулж чаджээ.

Иран улс энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой байгууламжуудад нэвтэрч, хяналт, шалгалт хийхийг түр хугацаанд хориглоно гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Харин дээрх түр гэрээний дагуу олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг цаашид гурван сарын турш шаардлагатай хяналт, шалгалтуудыг хийхээр болсноо өчигдөр/2021.2.21/ мэдэгджээ.

Тэгэхдээ олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Рафаел Гросси “Бидний тохиролцоо бол маш чухал. Чухам энэ тохиролцоонд суурилан цаашид тогтворгүй байдлыг арилгаж, нөхцөл байдлыг тогтворжуулах давуу тал бидэнд үүсч байна” хэмээн ярьжээ.

2015 онд байгуулсан гэрээний дагуу АНУ болон түүний холбоотон орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг сулруулсны хариуд Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаа амласан юм. Гэвч 2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тус гэрээнээс гарсан. Улмаар АНУ-ын холбоотнууд эрсдэлээс эмээн Тегерантай бизнес хийхээ болсон бөгөөд Иран ч гэрээний амлалтаа биелүүлэхээс татгалзсан.

Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден дээрх гэрээг эргэн харахаа амласан ч одоохондоо ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж