Дэлхий рүү цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй астероид ойртон ирэх талаар АНУ-ын сансар судлалын агентлаг "NASA" өчигдөр /2021.02.21/ мэдээлжээ. Сансрын биет манай гаригаас дөрвөн сая орчим километрийн зайд зөрж өнгөрөх бөгөөд Эрх чөлөөний хөшөөнөөс 2,5 дахин өндөр, Английн Биг Бенээс хоёр дахин өндөр гэж ойлгож болох юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, "2020 XU6" нэртэй астероидын диаметр нь 213 метр бөгөөд энэ астероидоос гадна ойрын өдрүүдэд дэлхий рүү 1021 метр диатетртэй "2021 DD1", 61 метрийн диаметртэй "2021 DK1" астероид 1.6 сая км болон зургаан сая км зайтай дэлхийн хажуугаар өнгөрнө гэв. "2020 XU6" астероид нь секундэд 8.4 км хурдтай дэлхий рүү ойртож байгаа аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард NASA-ийн эрдэмтэд мэдэгдэл хийхдээ дэлхий рүү гурван астероид ойртож байгааг онцолж байсан юм. Тэдгээрээс хамгийн ойр дөхөж ирэх нь хамгийн жижиг нь буюу 7 метр диаметртэй "2020 YM1" астероид бөгөөд энэ сансрын биет 629 мянган км зайтай зөрж өнгөрөх юм байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ