Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр/2021.02.21/ хувийн өмчид гарсан гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 07:55 цагт очиж, иргэн Д-ийн хоёр метр хашаа шатаж байсныг хоёр минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:40 цагт очиход иргэн Х-ийн 8×9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Заамар сумын Төв багийн 5 дугаар хэсгийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн байшин, амбаар, гарааш шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Б-ын 12х10 метрийн хэмжээтэй байшин, амбаар, гарааш шатаж байсныг гурван цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 15:32 цагт очиж, иргэн Б-ийн 15х23 метрийн хэмжээтэй дөрвөн давхар байшингийн 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 4 цаг 30 минут цаг ажиллаж унтраасан.