Монголын баруун бүсийг малын шүлхий өвчингүй бүсээр нэрлэхэд дэмжинэ | News.MN

Монголын баруун бүсийг малын шүлхий өвчингүй бүсээр нэрлэхэд дэмжинэ

Монголын баруун бүсийг малын шүлхий өвчингүй бүсээр нэрлэхэд дэмжинэ

Монголын баруун бүсийг малын шүлхий өвчингүй бүсээр нэрлэхэд дэмжинэ

Элчин сайд Р.Болд Туркийн Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа. Тэд 2018 онд байгуулсан Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн заалтуудыг хэрэгжүүлэхэд хоёр талаас идэвхи гаргах, үүний тулд яам хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцов.

Монголоос Турк руу арьс, шир, өлөн гэдэс, мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжийг судлахын тулд экспортын бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар Монголын Мал эмнэлгийн ерөнхий газар, Туркийн Хүнс, хяналтын ерөнхий газар хооронд холбоо тогтоож, цахим уулзалт хийхээр болов.

Элчин сайдын зүгээс малыг эрүүлжүүлэх төсөл хэрэгжүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, хүлэмжийн технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг илэрхийлж, Туркийн тал энэ оны тавдугаар сард болох Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 88 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсийг малын гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүсээр хүлээн зөвшөөрүүлэх Монголын өргөдлийг дэмжихээ илэрхийлэв.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-22 109.70.100.44

)))))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж