И Клиник компани ЭМЯ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

И Клиник компани ЭМЯ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

И Клиник компани ЭМЯ-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн яам, И Клиник ХХК-ийн  хооронд 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдвар тархсан цар тахлын  онцгой байдлын энэ үед  И Клиник компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөгжүүлсэн “eClinic-Телемедицины” эрүүл мэндийн зайн оношлогоо, эмчилгээний зөвөлгөө өгөх системийг улсын 48 эмнэлэгт үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо.

И Клиник ХХК нь эрүүл мэндийн платформоороо дамжуулан цахим систем бүрдүүлэх замаар орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэх, эмнэлгүүд үйлчилгээгээ цаг алдалгүй, үр дүнтэйгээр хүргэх, дэвшилтэт теле-эрүүл мэндийн дижитал шийдлүүдийг эрүүл мэндийн салбарт нутагшуулахыг  зорин ажиллаж буй дотоодын компани болно.  Тус компани нь 2016 оноос эхлэн  Эмнэлгийн мэдээллийн удирдлагын систем, Лабораторийн мэдээллийн систем, Үзлэгийн цаг захиалах болон шинжилгээний хариу авах,  үйл ажиллагаандаа Киоск төхөөрөмж ашиглах зэрэг үйлчилгээнүүдийг  нэвтрүүлээд байна. Түүнчлэн  www.eclinic.mn эрүүл мэндийн онлайн платформ хөгжүүлэхдээ  мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлэн, баталгаажуулан ажиллаж байна.

Дэлхий дахинд цар тахал тархсан өнөө үед улс орнуудад теле-анагаахын тусламж үйлчилгээний хэрэглээ эрчимтэй өсч, улмаар иргэд болон эрүүл мэндийн ажилчдыг халдварын эрсдлээс хамгаалахад ач тусаа өгсөөр байна.

Өндөр ачаалалтай ажилладаг улсын эмнэлгүүд үйл ажиллагаандаа “eClinic-Телемедицины” системийг нэвтрүүлснээр  үйлчлүүлэгчтэйгээ урьдчилан захиалсан цагийн хуваарийн дагуу интернетээр болон гар утсаар холбогдож эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал, оношлогоо эмчилгээний үр дүнг тасралтгүй  хянах боломж бүрдэнэ. Мөн  эмч нар зөвлөх эмч, мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх болон бусад дотоод үйл ажлыг ч цаг алдалгүй,  эрсдэлгүй гүйцэтгэх боломжтой. Хөл хорионд орсон тохиодолд эмч мэргэжилтнүүд байгаа газраасаа эрүүл мэндийн зайн оношлогоо, эмчилгээний зөвөлгөө өгөх тусламж үйлчилгээгээ үргэлжилүүлэн үзүүлэхийг ч бүрдүүлнэ. Ингэснээр эрүүл мэндийн хүний нөөцийн хомсдол үүсэх эрсдэлийг сааруулах ач холбогдолтой.

Нөгөө талаар үйлчлүүлэгчид байгаа газраасаа /гэрээсээ, орон нутгаас, хилийн чандаас/ интернеттэй л бол шууд холбогдох боломжтой бөгөөд хөл хорионы үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвөлгөө авахдаа гэрээсээ гарах шаардлагагүй, халдвар авах эрсдэлгүй, эмнэлгийн дараалалд хүлээх шаардлагагүй,  цаг хугацаа болон  зардал  хэмнэх ач тустай. Мөн оношлогоо эмчилгээн дээрээ мэргэжлийн эмчээр хөндлөнгийн дүгнэлт гаргуулан баталгаажуулах зэрэг олон давуу талуудыг бий болгож байгаа болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж