Их Британийн банкир Найжел Кауи гэгч Виржин арал дахь оффшор компаниараа дамжуулан Хойд Солонгосын засгийн газрын зэвсгийн худалдаанд тусалдаг гэнэ. Найжел Кауи нь Виржин аралд бүртгэлтэй “DCB Finance Limited” компанийг Хойд Солонгосын албаныхантай хамтран байгуулсан аж. Түүний тухай мэдээлэл Панамын “Mossack Fonseca” хуулийн фирмээс алдагдсан материалд ил болсон байна.
Найжел Кауи 1995 оноос хойш Хойд Солонгост амьдарч байгаа аж. Тэрбээр Хойд Солонгосын “Daedong Credit” банкны захирлаар ажилдаг байна. Найжел Кауи Пхеньянд очихоосоо өмнө Хонгконгийн “HSBC” банкинд ажиллаж байжээ. Тэрбээр хятад болон солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг аж.
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, баллистик пуужин хөгжүүлэлтийн эсрэг НҮБ-аас зэвсэг худалдаалах хориг тавьсан байдаг. Түүнчлэн АНУ-аас 2013 онд “Daedong Credit” банк болон “DCB Finance Limited” компанийг хоригийн хар жагсаалтад оруулжээ. Эдгээр нь Хойд Солонгосын зэвсгийн худалдааны байгууллагуудыг санхүүгийн үйлчилгээгээр хангадаг аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN