“Токио-2020” зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөхөөр одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпийн эрх олгоно. Энэхүү тэмцээнийг залгуулаад Монголын тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматыд тивийн аваргад хүч үзэх юм. Хэрэв ДАШТ, тивийн аваргаас олимпийн эрх авч чадахгүй бол сүүлийн боломж буюу ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпийн эрх олгох цорын ганц сүүлийн тэмцээн бий.
Ази тивээс олимпийн эрхээ аваад буй тамирчид:
Эрэгтэйчүүд:
- – 57 кг: Нурислам Санаев (Казахстан), Рави Кумар (Энэтхэг), Реза Атри (Иран)
- -65 кг: Даулет Ниязбеков (Казахстан), Бажранг Пуния (Энэтхэг), Төмөр-Очирын Тулга (Монгол), Такүто Отогүро (Япон)
- -74 кг: Мао Окүи (Япон), Дайнар Кайсанов (Казахстан)
- -86 кг: Хассан Яздани (Иран), Деепак Пуния (Энэтхэг)
- -97 кг: Алишер Ергали (Казахстан)
- -125 кг: Дэн Живей (БНХАУ), Бажа Хутаба (Сири), Ядоллах Мохеби (Иран)
Эмэгтэйчүүд:
- -50 кг: Валентина Исламова (Казахстан), Сун Янань (БНХАУ)
- -53 кг: Пак Йон Ми (БНАСАУ), Майю Мүкаида (Япон), Пан Киану (БНХАУ), Винеш Фогат (Энэтхэг)
- -57 кг: Рисако Кавай (Япон), Рон Ниннин (БНХАУ)
- -62 кг: Аусулуу Тыныбекова (Кыргызстан), Юкүко Кавай (Япон), Рим Жон Сим (БНАСАУ)
- -68 кг: Соронзонболдын Батцэцэг (Монгол), Сара Дошо (Япон)
- 76 кг: Хироэ Минагава (Япон), Эльмира Сыздыкова (Казахстан), Зоу Киан (БНХАУ)
зочин 2021-02-22 103.26.193.247
Хэрүүлдээ идэгдсэн чөлөөтийнхөн олимпын эрх авч чадах нь юу л бол төсөв мөнгөний гарз биз, авлаа ч олимпод очих гэж бас зардал чигрэгдэл, ялгаагүй шал арчихаас хойш эрх мэрх яриад дэмий биз дээ, тэгээд ч баахан олон төрлийн бөх хөгжүүлээд хөгжиж дэвжээд сүйд болсон нь юу байна
Чөлөөт бөх сонирхогч. 2021-02-22 66.181.161.117
Төмөр-Очирын Тулга сайн чөлөөт бөхийн мундаг өсөх ирээдүйтэй тамирчин шүү. Амжилт дүү минь. Олимпоос медаль заавал зүүж ялаарай.
иргэн 2021-02-22 202.21.113.146
Монголыг цаашид бөх авч явах уу, сайн бөхтэй улс гэдэг нь ард түмэн нь аз жаргалтай, хөгжилтэй улс гэсэн үг үү. Сая ковид их сайн байранд нь тавьж ойлгууллаа, дайн зовлон ойрд үзээгүй ард түмэн болж ирсэн үү бид. Эрүүл мэнд, мэдлэг боловсрол,эрүүл хоол хүнс, орон байр хамгийн чухал нь мэдэгдлээ. Бусад хөгжилтэй улс орнуудад эдгээр нь хамгийн үнэтэй цэнэтэй байдаг, тэд хөгжилтэй ч хийсвэр хөөрлөөр гол зүйлээ мартаагүй. Үнэт зүйлээ зөв байранд нь оруулчья дарга нараа
Зочин 2021-02-22 202.9.40.132
Odoo Batbayar gedeg dasgajuulagch ni ajlaa hiideg yum uu
Зочин 2021-02-22 202.9.40.132
Чөлөөтийнхөн нэг нэгэндээ атаархуу хоорондоо тэмцэлдээд сайн хүнээ гаргадаггүй гэсэн. Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж байцгааж ийм хачин үйлдэл хийдэг нь хачирхалтай. Жаахан тэнэгдүү байж магад
Зочин 2021-02-22 202.9.40.132
Монгол бөхчүүдийг монгол дасгалжуулагч, монгол чөлөөт бөхийн тамирчид л хорлож ирсэн. Одоо ч хорлосоор байна. Олимпод сүүлийн 20 жил чөлөөтөөр медаль авсан тамирчин монголд байхгүй. Уул нь Орхон алтан медаль авах бүрэн боломжтой байлаа. Монголчууд бид азгүй юмаа. Түүний цайнд нь сэргээш гэх бодисыг хамт барилдаж байсан эгч тамирчин нь хийсэн. Орхон өөрөө ч тэр тухай ярьсан. Орхоны дасгалжуулагч Хосбаяр хэлэхдээ Батбаяр гэдэг дасгажуулагч энэ бүхний ард байгаа гэсэн
Зочин 2021-02-22 83.20.231.208
Hucaad bai ter sergeeshiig kurseer heregledeg jum medehgui baiz hudlaa hucaad…..
zochin 2021-02-22 203.91.115.56
orhon uuruu hereglesen,aldriihan bantsandaa hun harluulah gj dairsan buh tamirchid hamt olonni meddeg l yum bnleshde, ymr ch doping hereglegui tohioldold bieni er hunih shg bulchin shurmusni towoihguishde
Зочин 2021-02-22 64.119.24.8
chi bs bulchingaa tovoilgooch