Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна | News.MN

Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Иргэдэд зориулсан вакцины талаарх зөвлөмж гаргасан уу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өмнө хэлсэнчлэн вакцинд хамрагдахаасаа өмнө эмчид үзүүлнэ. Дархлаа султай, унасан байж болохгүй. Өөр төрлийн вакцин хольж хийлгэж болохгүй. Эхний тунгаа хийлгэсэн бол 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Бүтэн тунгаа авч байж дархлаа тогтоно. Энэ 28 хоногийн дотор өөртөө анхаарал тавих ёстой. Хөнгөн халуурах, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг вакцин хийлгэсний дараа богино хугацаанд илэрч болно. Даарч, хөрөхгүй байж, биеэ гамнах хэрэгтэй.

-Хоёр тун вакцин хийлгэсэн хүн хэдэн сар дархлаатай байх вэ? Ямар хүн вакцинд хийлгэх болохгүй вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Эхний ээлжинд зорилтот бүлгийн хүмүүст хийнэ. Вакциныг үйлдвэрлэгчийн заавраар л хийнэ. 21-28 хоногийн интервалтай хоёр удаа вакцин тарьсны дараа дархлаа үүснэ. Бидэнд ирсэн мэдээллээр "AstraZeneca" вакцин 95 хувийн үр дүнтэй байна гэсэн. Дархлаагаа барих хугацааг бид тухайн үед нь зарлана. Эмчийн үзлэгээр тухайн хүнд вакцин хийх эсэхийг шийднэ. Эмч хий гэсэн тохиолдолд л хийнэ.

-Нөгөө гурван төрлийн вакцин нь хэзээ ирэх вэ? ОХУ, БНХАУ-ын вакцинууд зөвшөөрөл аваагүй гэсэн.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Өнөө өглөө Английн Оксфордын "AstraZeneca" вакцин Энэтхэгээс ирлээ. Өнөө орой 22:00 цагт дахин БНХАУ-ын Синофарм компанийн вакцин бууна. Удахгүй зөвшөөрөл нь гарахаар хэрэглэнэ. "AstraZeneca" зөвшөөрлөө авсан учир маргаашнаас хэрэглэнэ. Бид бэлтгэл ажлаа хангаж байна.

-Зөвшөөрөл аваагүй вакциныг Монголд оруулж ирж болох уу?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-ДЭМБ-ын зүгээс ээлж дараатай вакцинуудад зөвшөөрөл олгож байгаа. Улс орнууд Хятад, Оросын вакциныг хэрэглээд эхэлсэн. Бид вакцинаа бэлдэж, таталтаа хийж байна. Түүнээс биш зөвшөөрөлгүй вакцин иргэддээ тарина гэсэн үг биш. "AstraZeneca" вакцин ДЭМБ-аас зөвшөөрлөө авсан. Мөн "Pfizer" зөвшөөрлөө авсан. Удахгүй Pfizer вакцин орж ирнэ.

-Худалдаа хөгжлийн банкнаас харилцагчдадаа вакцин хийлгэнэ гэснийг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөх үү?

-Хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхийг хуулиар зохицуулж, зөвшөөрөл өгөх байх. Одоо л дөнгөж төрийн байгууллагууд вакцин хэрэглэж байна шүү дээ.

-Хүн амын үлдсэн 40 хувиа хэзээ вакцинжуулах вэ?

-Үлдсэн 40 хувь 0-18 насны 1.2 сая иргэд байгаа. ДЭМБ-аас 16-аас дээш, 18-аас дээш насны иргэдийг тарина гэсэн заавартай. Тийм болохоор хүүхдийн вакцин гараагүй байгаа учир насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Эхний ээлжинд голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн байгууллагын ажилчдыг дараа нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна. 45-аас дээш насны хүмүүс өвчлөлд ихээр нэрвэгдэж байгаа.

-Ерөнхий сайд ямар вакцин тариулах вэ?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш "AstraZeneca" вакциныг тариулна. Маргааш энэ талаар тодорхой мэдээллийг өгнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-22 103.9.90.100

"AstraZeneca" вакциныг яагаад Англи өөрсдөдөө хийхгүй байна гэдгийг бодох хэрэгтэй. Германд энэ вакциныг хийлгэхгүй гэж шийдсэн. Бид монголчууд цөөхүүлээ шүү дээ. Яагаад туршилт нь удаан хугацаанд хийгдэж баталгаатай болоогүй вакциныг яаран сандран хийх гээд бна вэ. Жаахан хүлээж эмнэл зүйн шинж тэмдэг, туршилтын үр дүнг нь харахгүй юм уу Африкийн орнуудад л хийгээд байх юм. Тэдэнд тийм хайртай байна гэж байхгүй биз дээ. Вакцинаа турших гээд байхад нь манайх тэрэнд нь ороод байх юм даа.

Avatar

Зочин 2021-02-22 192.82.73.57

Зайлуул уг нь залуухан хүн шиг байгаам. Аархаж онгирч байж яагаа ч үгүй эрт чад хийчих вий дээ. Эсвэл үргүй тайган болж балрах вий. Уг нь нөгөө ямар ч гарзгүй нохойнууд байгаа биз дээ. Яагаав нөгөө баяр баярцогт эбэ… гээд л. Бас хөгшин хоньны насгүй мөртөө төрийн гай болоод л лаглайж байгаа зөнөсөн нохойнууд, нямка лүндээгээс… өгсүүлээд… Тэднийг л туршилтанд оруулах хэрэгтэй юм байгаам даа

Avatar

Зочин 2021-02-22 202.179.26.27

Mongoljuud "AstraZeneca" geh nertei sarmagchingiin adenovirus hiilgehendee

Avatar

Зочин 2021-02-22 122.201.21.161

76, допинг бөхчүүд , салбадай дарга, УОКхон өөрсдөө бүгд тариул

Avatar

Зочин 2021-02-22 150.129.140.5

90% – аас дээш үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросын " спутник V " вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Ер нь бол Монгол улс оршин тогтнож ирсэн бүх түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй.

Avatar

zochin 2021-02-22 122.201.24.219

orosuud mongold ediin zasgiin horig taviad 30 shaham jil bolj bna aa ho.

Avatar

Зочин 2021-02-22 150.129.143.50

Бүртгэчихсэн шүү дээ

Avatar

Зочин 2021-02-22 64.119.17.203

Ямар суурь өвчтэй, архаг хурц, халдвартай халдваргүй, нас хүйс үүнийг тодорхой зарлаад бичээд өгөө ч. Энэ орж ирсэн вакциныг 65-аас дээш насны хүнд үйлчлэхгүй гээд л уншиж байсан. Тодорхой МЭДЭЭЛЭЛ хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-02-22 150.129.143.50

Хүн л бол хүн шүү дээ нас хамаагүй

Avatar

Зочин 2021-02-22 202.55.188.40

Гадаад улсууд вакцинд баталгаа гаргасан байна. Жишээ нь Японд коронавирусын вакцин хийлгээд ухвэл $440000 ар гэрт нь олгоно, евчилвел $50000 егне гэж ЗГ нь мэдэгджээ. Монголын ЗГ ямар баталгаа гаргах гэж байна даа?

Avatar

Зочин 2021-02-22 202.126.90.130

Оюунэрдэнэ д вакцин хийх сувилагчыг санал асуулгаар тодруулаад Сүхбаатарын талбайд олны нүдэн дээр хийх хэрэгтэй тэгэхгүй бол вакцины шилэнд витамин сольж хийгээд л тариулчихна шүү дээ. Үнэн вакцин нь хийлгэх бол хийлгэчээд маскгүй ХӨСҮД орж коронагаар өвчилсөн ард иргэдтэйгээ уулзахыг нь харья

Avatar

Зочин 2021-02-22 192.82.64.153

ARD app -д НЭГДЭЦГЭЭЕ

Avatar

Zochin 2021-02-22 87.66.142.201

Yooy bas yun vaccinaas umnu shinjilgeend oruulah we haha, mongol neeree baihgui yumig gargaad irdeg uls yuma. Vaccun hiilgesees hoish 15 minutand reactie uhgui bol yah ch ugui, bi uuruu tariulsan hun bna/germand amidardag/tariulsan hesegt jaahan hunduurtei bas mash baga hawdaj bolno, ene bol zugeer

Avatar

Зочин 2021-02-22 192.82.73.225

Би л лав хятадынхыг хийлгэхгүй шүү

Avatar

Хаха 2021-02-22 202.21.109.119

ХИЙЛГЭ ЗА

Avatar

Зочин 2021-02-22 150.129.143.50

Заавал хийх кх кх кх

Avatar

Зочин 2021-02-22 202.55.188.40

mash sain bna mongolin zasgiin gazar dald medeeleltei baidag ni sain shuu

Avatar

бөбөөчин 2021-02-22 49.0.142.40

Олны өмнө Xятад вакцин хийлгээсэй

Avatar

иргэн 2021-02-22 64.119.17.81

Дандаа амиа бодож өөрсдөөсөө эхэлж байх юм. Хөдөөний хүмүүс хэдэн жилийн өмнө "Улаанбаатарт ДОХ гэгч юм ирээд дээгүүрээ хуваагаад авчихаж гэнэ. Маньд хүртээх биш дээ" гэж байсан гэж байгаа. Түүн шиг өөрсөддөө л эхлээд вакцин хийлгэнэ гээд байх юмаа. Нэг ч гэсэн ард иргэдэд хүргээчээ

Avatar

Зочин 2021-02-22 64.119.25.43

Bid turshiltiin tuulai bolohgui sh uu chi hiilgej turshiltand ormoor bval hiilge hiilge

Avatar

Зочин 2021-02-22 150.129.140.5

Үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросоын " спутник V " вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Монгол улс оршин тогтнож ирсэн түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй.

Avatar

Зочин 2021-02-22 66.181.184.43

Эхлээд ард түмний төлөөлөл 3 өндөрлөг, 76-даа шахаад үзье ээ. ТВ камерын өмнө ил тодоор.

Avatar

Зочин 2021-02-22 66.181.184.43

Тэгээд яахыг нь бүгдээрээ зурагтаар харцгаая!

Avatar

Иргэн 2021-02-22 192.82.68.213

7 хоног

Avatar

Зочин 2021-02-22 192.82.71.236

мэнгэт нямдорж одоо зайгаа тавиад яваад одооч. нутгийн нэр гутаагаад. Нөгөө нууц амраг Нугармаагаа эргүүлээд жаргаж суумаардаа. олны өмнө хятад вакцинаа хийлгэж одооч .

Avatar

Зочин 2021-02-22 202.126.90.132

Har amia bodson mahan tolgoi, hamgiin tvrvv uuruu l hiilgej baigaa biz dee ! Teneg tolgoi ni unuudur,zunug zalgaa ni margaadar…

Avatar

Зочин 2021-02-22 192.82.73.212

Бүр хөдөө байгаа малчидаа тарих хэрэггүй болов уу

Avatar

Зочин 2021-02-22 66.181.178.27

Хятад вакцин хийлгүүлээрэй.

Avatar

Зочин 2021-02-22 139.5.219.85

Монголын төрд гарсан хэдэн намын хэнээтэй юу ч хийхээс буцахгүй худалч ху.лгайч луйварчдад итгэхгүй байна. Астразиника ч юм уу Ану европ вакцины шилэнд савалсан хятад вакцин хийх ч юм бил үү. Итгэж чадахгүй ялангуяа Бээжингийн утсан хүүхэлдэй МАН д итгэхгүй.

Avatar

Ab 2021-02-22 210.238.186.160

Хоншоортой ЕС Астра биш Синовак, Спутник л таоиулдгийм даа

Avatar

Зочин 2021-02-22 202.9.40.238

х***а вакцинаа хийлгээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж