Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

Ерөнхий сайд "AstraZeneca" вакциныг тариулна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг нар өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Иргэдэд зориулсан вакцины талаарх зөвлөмж гаргасан уу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өмнө хэлсэнчлэн вакцинд хамрагдахаасаа өмнө эмчид үзүүлнэ. Дархлаа султай, унасан байж болохгүй. Өөр төрлийн вакцин хольж хийлгэж болохгүй. Эхний тунгаа хийлгэсэн бол 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх ёстой. Бүтэн тунгаа авч байж дархлаа тогтоно. Энэ 28 хоногийн дотор өөртөө анхаарал тавих ёстой. Хөнгөн халуурах, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг вакцин хийлгэсний дараа богино хугацаанд илэрч болно. Даарч, хөрөхгүй байж, биеэ гамнах хэрэгтэй.

-Хоёр тун вакцин хийлгэсэн хүн хэдэн сар дархлаатай байх вэ? Ямар хүн вакцинд хийлгэх болохгүй вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Эхний ээлжинд зорилтот бүлгийн хүмүүст хийнэ. Вакциныг үйлдвэрлэгчийн заавраар л хийнэ. 21-28 хоногийн интервалтай хоёр удаа вакцин тарьсны дараа дархлаа үүснэ. Бидэнд ирсэн мэдээллээр "AstraZeneca" вакцин 95 хувийн үр дүнтэй байна гэсэн. Дархлаагаа барих хугацааг бид тухайн үед нь зарлана. Эмчийн үзлэгээр тухайн хүнд вакцин хийх эсэхийг шийднэ. Эмч хий гэсэн тохиолдолд л хийнэ.

-Нөгөө гурван төрлийн вакцин нь хэзээ ирэх вэ? ОХУ, БНХАУ-ын вакцинууд зөвшөөрөл аваагүй гэсэн.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Өнөө өглөө Английн Оксфордын "AstraZeneca" вакцин Энэтхэгээс ирлээ. Өнөө орой 22:00 цагт дахин БНХАУ-ын Синофарм компанийн вакцин бууна. Удахгүй зөвшөөрөл нь гарахаар хэрэглэнэ. "AstraZeneca" зөвшөөрлөө авсан учир маргаашнаас хэрэглэнэ. Бид бэлтгэл ажлаа хангаж байна.

-Зөвшөөрөл аваагүй вакциныг Монголд оруулж ирж болох уу?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-ДЭМБ-ын зүгээс ээлж дараатай вакцинуудад зөвшөөрөл олгож байгаа. Улс орнууд Хятад, Оросын вакциныг хэрэглээд эхэлсэн. Бид вакцинаа бэлдэж, таталтаа хийж байна. Түүнээс биш зөвшөөрөлгүй вакцин иргэддээ тарина гэсэн үг биш. "AstraZeneca" вакцин ДЭМБ-аас зөвшөөрлөө авсан. Мөн "Pfizer" зөвшөөрлөө авсан. Удахгүй Pfizer вакцин орж ирнэ.

-Худалдаа хөгжлийн банкнаас харилцагчдадаа вакцин хийлгэнэ гэснийг Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөх үү?

-Хувийн байгууллагууд вакцин оруулж ирэхийг хуулиар зохицуулж, зөвшөөрөл өгөх байх. Одоо л дөнгөж төрийн байгууллагууд вакцин хэрэглэж байна шүү дээ.

-Хүн амын үлдсэн 40 хувиа хэзээ вакцинжуулах вэ?

-Үлдсэн 40 хувь 0-18 насны 1.2 сая иргэд байгаа. ДЭМБ-аас 16-аас дээш, 18-аас дээш насны иргэдийг тарина гэсэн заавартай. Тийм болохоор хүүхдийн вакцин гараагүй байгаа учир насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Эхний ээлжинд голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн байгууллагын ажилчдыг дараа нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг вакцинжуулна. 45-аас дээш насны хүмүүс өвчлөлд ихээр нэрвэгдэж байгаа.

-Ерөнхий сайд ямар вакцин тариулах вэ?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш "AstraZeneca" вакциныг тариулна. Маргааш энэ талаар тодорхой мэдээллийг өгнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж