Марафонд оролцогчдыг онлайнаар бүртгэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Марафонд оролцогчдыг онлайнаар бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Марафонд оролцогчдыг онлайнаар бүртгэнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнийг ирэх зургадугаар сард зохион байгуулах юм. Энэхүү уламжлалт тэмцээнийг угтан энэ жилээс эхлэн оролцогчдыг онлайнаар бүртгэх ажил эхэллээ. “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид http://ub-marathon.ub.gov.mn хаягаар бүртгүүлэх боломжтой боллоо. Бүртгэлийг зургадугаар сарын 3-ны өдөр хаах юм байна.

“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм.

Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэнд оролцоно.

Сонирхогчдын ангилалын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд явагдана.

Үүнд:

  • 5000 м     12-17, 18-35, 36-54, 55-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 10000 м         18-аас дээш нас /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
  • 1.5 км             Гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй)

1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар) эсвэл 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой.

– 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай) төлнө. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийг авах боломжгүй юм байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжаар "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон" олон улсын 2 дахь удаагийн гүйлтийг 2015 оны зургадугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Энэхүү гүйлтэнд ОХУ, БНХАУ, Бутаны Вант улс, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг гадаадын нийт 18 орны 90 тамирчин манай орны гүйгч, сонирхогчидтой нэгдсэн юм.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 202.72.246.134

pee shuud tulburiig tuluhgui bol hun unnaj gemtlee gehed ymar tuslamj uzuulehguinee ymar aimar yum be

Зочин 2016-04-08 59.153.87.34

Үнэхээр эмх замбараагүй болдог юм билээ. Гүйгээд ирж байгаа хүмүүсээс бариачид нь өөрсдийнхөө таньдаг хүмүүсийг бариад бариад авчихдаг юм билээ. Энэ жил дэг журамтай нас насаар нь тасдаад гүйлгэх хэрэгтэй.