ОХУ covid-19-ийн эсрэг 3 дахь вакцинаа бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ covid-19-ийн эсрэг 3 дахь вакцинаа бүртгэжээ

ОХУ covid-19-ийн эсрэг 3 дахь вакцинаа бүртгэжээ

ОХУ-д Бямба гаригт /2021.02.20/ covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх гурав дахь вакцинаа дотоодын хэрэгцээнд ашиглахаар бүртгэжээ. "CoviVac" хэмээх нэртэй уг вакциныг Чумаковын нэрэмжит төвийн эрдэмтэд боловсруулсан байна. Одоогоор тус вакцины гуравдугаар шатны эмнэлзүйн туршилт эхлээгүй байгаа ч гуравдугаар сарын дундуур 120 мянган тун вакциныг хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн Ерөнхий сайд Мишустин мэдэгджээ.

"CoviVac"-ийг вакцин хийлгэсний дараа харшил өгдөг хүмүүс, бие давхар эмэгтэйчүүд болон хүүхдэд хийж болохгүй гэнэ.

Үүнээс өмнө ОХУ Гамалейн нэрэмжит төвийн боловсруулсан "Спутник V" болон "Вектор" төвийн "EpiVacCorona" гэсэн хоёр вакциныг дотоодын хэрэгцээнд ашиглахаар бүртгэсэн юм. Ингэснээр ОХУ нь дотооддоо covid-19 өвчний эсрэг хамгийн олон вакцин бүртгэсэн улс болж байна. “Sputnik V” вакцины хувьд эхэндээ үр дүнгийн хувьд эргэлзээ төрүүлж байсан ч саяхан Барууны улс орнууд хүлээн зөвшөөрч, covid-19-ийн эсрэг 91 хувийн үр дүн үзүүлсэн нь нотлогдсон билээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж