"55 тохиолдлын 24 нь "нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн"

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

COVID-19

"55 тохиолдлын 24 нь "нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн"

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр/2021.02.22/-ийн мэдээллээ хийлээ.


Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Sunday, February 21, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хоёрдугаар сарын 21-ний өдөр нийтдээ 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс covid-19 илэрлээ. Эдгээр 55 хүний 24 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Нийтдээ 102 тохиолдол "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрлээ. Улаанбаатар хотод нийтдээ 1852 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын кластер өвчлөлийн тоо нийт 2172 тохиолдол болсон. Улсын хэмжээнд нийтдээ 2693 тохиолдол бүртгэгдлээ. 745 хүн эмчлэгдэж байна. Маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлэгдэж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

Баянзүрх дүүргээс 32 мянган хүнээс шинжилгээ авах байсан ч 51275 хүнээс шинжилгээ авлаа. Өнөөдөр "нэг хаалга-нэг шинжилгээ" аян дуусгавар болж байна. Өнөөдөр дахин Баянзүрх дүүргийн 10 мянган өрхөөс шинжилгээ авна. 23-р хорооны иргэд 87-р сургууль дээр шинжилгээ өгөх бол явуулын 50 баг 1-28 дугаар хороодод ажиллана. Лагерь дээрээ байгаа шинжилгээ өгөөгүй иргэдийг хорооны ажилчид нягталж, шинжилгээнд хамруулна. Хоёрдугаар сарын 23-наас хойш эрсдэлтэй хороодод тандалт судалгаа хийнэ. PCR шинжилгээ өгсөн иргэд дахин шинжилгээ өгөх хэрэггүй. Нэг өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгч, лабораторийн ачаалал үүсгэх хэрэггүй.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав

-Оношлуур дууссан гээд шинжилгээ өгч чадахгүй иргэд байна. Үнэхээр оношлуур дууссан уу?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Өмнө хэлсэнчлэн хэд хэдэн шалтгааны улмаас ачаалал нэмэгдсэн. Өдөрт 40 мянган сорьц унших лабораторийн чадал бий. Нэг өрхөөс хэд хэдэн гишүүд шинжилгээ өгөх мөн маргааш хэвийн амьдралдаа ороход PCR шинжилгээний хариу хэрэгтэй гэсэн асуудлууд байна. Хоёрдугаар сарын 23-наас хойш PCR шинжилгээ өгч болно.

-Голомтуудаа хумиж чадсан уу?

-12 хоногийн дотор “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 10 голомтыг илрүүлж, 102 хүнийг халдвартай байсныг тогтоолоо. 130 гаруй голомт байсан бол одоо голомтуудыг хяналтанд оруулсан гэж ойлгож болно. Халдвар хамгааллын дэглэмээ бариад маргаашнаас хэвийн амьдралдаа орно. Голомт гарсан газруудад, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Одоо гэр бүлийн хүрээнд, гэрийн голомтоос халдвар гарч байна. Гэр бүл, ажлын байр, арга хэмжээнээс халдварт өртөж байна. Албан газрын 15 гаруй голомтыг хяналтанд авсан. Дэлхийн бусад улс орнуудтай харьцуулбал Монгол Улс кластер халдвараа барьж байна.

-Хэзээ оюутан, сурагчид танхимаар хичээллэх вэ?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Нийслэлд эрсдлийн үнэлгээг харгалзан танхимаар хичээл орохыг шийднэ. Харин хөдөө орон нутагт гуравдугаар сарын 1-нээс хичээл танхимаар орохоор зохицуулагдаж байгаа.

-Хэзээ хил нээх вэ?

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Хилийн зорчигч тээврийн хөдөлгөөн иргэдээ татан авалтаар үргэлжилнэ. Түүнээс биш гуравдугаар сарын 30-н хүртэл хил хаалттай.

-Вакцин хийлгээгүй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах уу?

-Тийм зүйл байхгүй. Иргэдийг албадахгүй харин сайн дурын үндсэн дээр нь вакцинд хамруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж