Израил вакцин хийлгэсэн иргэддээ “ногоон пасспорт” олгож байна

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Израил вакцин хийлгэсэн иргэддээ “ногоон пасспорт” олгож байна

Израил вакцин хийлгэсэн иргэддээ “ногоон пасспорт” олгож байна

Израил улс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ гар утасны аппликэйшнд суулгасан, зургаан сарын хугацаатай “ногоон паспорт”-ыг олгож эхэлжээ. Ийм пасспорттой хүмүүс Ням гаригаас эхлэн фитнес төв, бассейн, зочид буудал, бар ресторан, сүм хийдүүдээр үйлчлүүлэх эрхтэй болж байна.

“Pfizer/BioNTech”ийн вакцин covid-19-ийн эсрэг 95.8 хувийн үр дүн үзүүлснээ зарласны дараа тус улс хөр хорионы дэглэмээ аажмаар сулруулж, өчигдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд, музей, номын сангуудаа нээж эхэлжээ.

Мөн тоглолт, спортын уралдаан тэмцээнүүд хүн дүүргэлтээ 75 хувиас хэтрүүлэхгүй зохион байгуулахыг зөвшөөрч байгаа бол дотор орчинд 300-аас хэтрэхгүй, гадна орчинд 500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулагдахаар болсон байна.

Израил улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа ба нийт хүн  амынхаа 49 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ирэх хоёр долоо хоногийн хугацаанд 50-аас дээш насны иргэдийнхээ 95 хувийг бүрэн вакцинжуулахаа амласан байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж