Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

COVID-19

Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийн анхааралд

Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийн анхааралд

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэсэн. Тэгвэл Монголд ирэхээр бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай гэдгийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдэгдлээ.

Эх орондоо буцаж буй иргэд нь 10 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлах хугацаа дуусгавар болсны дараа 4 хоног гэрийн ажиглалтад шилжинэ. Гэрийн ажиглалтад байх хугацаандаа CLIX GPS гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгаж, бүртгүүлэн тус системээр дамжуулан Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах юм.

Мөн гадаадаас ирэх иргэдийн хувьд дараах байдлаар төлбөрөө тушаах ёстой. Үүнд:

  • Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,
  • Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15.000 төгрөг,
  • Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон гүйлгээний утга хэсэгт ОРОС ТАТАН АВАЛТ гэдгийг тодорхой бичихийг анхаараарай

Түүнчлэн иргэд төлөвлөсөн өдөр, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж