Хөвсгөл, Сэлэнгийн багууд хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Хөвсгөл, Сэлэнгийн багууд хагас шигшээд үлдлээ

-Идэрчүүдийн УАШТ-ий хагас шигшээд Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь, Дорнод, Говьсүмбэрийн багууд үлджээ-

Монголын волейболын холбооноос идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо "Алдар" спорт хорооны зааланд зохион байгуулж байна. Тус тэмцээнд Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Нийслэлийн бүсүүдээс шалгарсан охид, хөвгүүдийн нийт 32 баг оролцож байгаагаас хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Медалийн төлөө хөвгүүдээс Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь болон Хасумегастарс, охидоос Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Баянзүрх дүүргийн багууд өрсөлдөнө.

Өнөөдрийн тоглолтын хуваарь: /”Алдар” спорт хороо/

10:00 Е1 Сэлэнгэ аймаг- F2 Дорнод Охид
12:00 E2 Баянзүрх дүүрэг-21 – F1 Говьсүмбэр ЦТС Охид
14:00 Е1 Сэлэнгэ Зүүн хараа – F2 Хөвсгөл аймаг Хөвгүүд
16:00 E2 Өмнөговь аймаг – F1 Хасумегастарс Хөвгүүд багуудын тоглолт явагдсанаар алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж