У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

Монгол Ардын намын Их хурал гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд товлогдсон байсан ч хойшилжээ. Өнгөрсөн Баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын Их хурал, Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ covid-19 цар тахлын үед намын Их хурлыг зохион байгуулахгүй байх нь зөв гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлыг үндсэндээ баярын хурал байхаар төлөвлөсөн ч ийн цар тахалтай холбоотойгоор хойшлуулсан байна.

БАГА ХУРЛААР ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛНА

Баасан гаригийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлыг ярьжээ. Хуулийн дагуу намууд Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах зохицуулалттай учраас МАН гуравдугаар сард Бага хурлаа хуралдуулах, ингэхдээ онлайнаар хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар тогтжээ. Намын Удирдах зөвлөл, Бага хурлаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах юм.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАМЫН ДАРГА БОЛОХ ХОЙШЛОВ

МАН-ын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонхи болсон тохиолдолд Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан байдаг. Тиймээс одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох бөгөөд гуравдугаар сарын 1-нд товлосон Их хурлаар түүнийг намын дарга болгоно хэмээн хүлээж байсан. Гэвч Их хурал хойшилсон учраас Л.Оюун-Эрдэнэ намын дарга болохгүй, У.Хүрэлсүх намын дарга хэвээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна. Учир нь, МАН-ын Их хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болохоор товлосон учраас улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэсэн үг. МАН-аас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа. Өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Ерөнхий сайдаасаа буусан учраас У.Хүрэлсүх одоо сул гишүүн болсон. Гэхдээ тэр МАН-ын дарга хэвээр. Намын даргыг зөвхөн намын Их хурлаар солих намын дүрэмтэй учраас  намын Их хурал хойшилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намын дарга болох ч мөн хойшилж байгааг цар тахлаар “шалтаглаж” байна хэмээн улс төрийн хүрээнд дүгнэж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэхээс Л.Оюун-Эрдэнийн намын дарга болох эсэх асуудал ч хөндөгдөж магадгүй гэх таамаг ч өрнөж эхэлжээ, улс төрийн хүрээнд.

МАН-ЫН ДҮРЭМ:

  • 24 дүгээр зүйл. Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх
  • 24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн
  • 24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна
  • 24.2.1. намын ардчилал, эв нэгдлийг хангах
  • 24.2.2. намыг дотоод, гадаадад төлөөлөх
  • 24.2.3. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах
  • 24.2.4. намын дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах
  • 24.3. УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын  даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ
  • 24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж