Канадын дуучин Жастин Бибер гурван жилийн өмнө захиалсан тансаг зэрэглэлийн Rolls-Royce автомашинаа өнгөрсөн амралтын өдрөөр хүлээн авчээ. Өдгөө 26 настай Жастин Бибер захиалсан машин нь үйлдвэрээс гарсныг хараад өөрийн эрхгүй баярын нулимс унагаажээ. Тусгайлан захиалгаар үйлдвэрлэсэн тус автомашиныг Rolls-Royce 103ex загвараас санаа авч, “Wraith” загвартай хослуулан урласан аж.
Саарал өнгийн Rolls-Royce автомашинаа хараад Жастин Бибер өвдөг дээрээ сөхрөн нүүрээ алгаараа дараад “Юу, бурхан минь” хэмээн дуу алджээ.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ