Данийн коммунист нам Пхеньяныг дэмжихээ зогсоов | News.MN

Данийн коммунист нам Пхеньяныг дэмжихээ зогсоов

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Данийн коммунист нам Пхеньяныг дэмжихээ зогсоов

 

Данийн Коммунист нам Хойд Солонгосын эрх барих намыг дэмжин хамтарч ажиллахаа зогсоожээ. Данийн Коммунист намын эрх баригчид Хойд Солонгосын социализм бол жинхэнэ социализм биш” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тус нам Солонгосын хамтын нөхөрлөлийн холбооноос (KFA) гарч буйгаа мэдэгджээ. Данийн социалистууд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицыг эсэргүүцэн Хөдөлмөрийн намыг дэмжин хамтарч ажиллахаа зогсоосон аж.

 

Солонгосын хамтын нөхөрлөлийн холбоо нь Испанийн иргэн Алехандро Као де Бенос де Лес Пересийн тэргүүлсэн Пхеньяныг дэмжих олон улсын сүлжээ аж. Тус холбоо 2000 онд Испанид үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ, Норвеги, Канад, Бразиль, ОХУ, Хятад, Герман, Итали зэрэг дэлхийн 28 оронд албан ёсны төлөөлөгчийн газартай юм. 

 

Данийн Коммунист намын төлөөлөгчид 2002 онд, дарга нь 2006 онд тус тус Пхеньянд айлчилж хамтарсан мэдэгдэл хийж байжээ. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлж байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: NK NEWS.ORG

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 59.153.114.213

Хангай шиг тvшиг тулгуураа алджээ! Одоо яанаа? Кккк

Зочин 2016-04-08 202.179.27.62

Одоо тэгээд яанаа ..яадаг билээ таминь ээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж