Монголбанк валют худалдсангүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монголбанк валют худалдсангүй

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Монголбанкны 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2037.00-2042.00 төгрөгийн ханшаар 33.0 сая ам.доллар худалдах, 315.36 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.

Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-08 103.26.193.228

Золжаргал Монгол банканд байсан 5 тэрбумыг самарчихсан гэж мэдэх хүмүүс ярьж байгаа. Сонгуулийн дараа гэхэд АН гарахгүй л бол энэ этгээд хэдийн гадаадад гарчихсан байх болно

Зочин 2016-04-08 59.153.114.213

Жоохон валютаа дуусгацан байх!

Зочин 2016-04-08 202.9.40.151

setguulch bichee yu, gudamjnii gar bichee yu

Зочин 2016-04-08 202.126.91.88

МОНГОЛ БАНК ВАЛЮТ АВНА ГЭЭД БАЙГАА ЮМ УУ АВАХГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ.

Gansukh 2016-04-08 203.91.115.39

Mongol bank valut khudaldan avsangui gekh bish uu.