Монголбанкны 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2037.00-2042.00 төгрөгийн ханшаар 33.0 сая ам.доллар худалдах, 315.36 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
Мөн 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая юань худалдан авах төгрөг-юанийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК