НЭМЭЛТ:
Монгол улс БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын AstraZeneca вакциныг өнөөдөр /2021.02.22/ өглөө хүлээн авлаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг “МИАТ” компани амжилттай гүйцэтгэж, Улсын онцгой комисс болон албаныханд хүлээлгэн өгчээ.
Мөн хөрш орнуудаас вакцин хандивлах хүсэлтээ илэрхийлсэн. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүний тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах вакцин, БНХАУ-аас 300 мянган хүний тун бүхий вакциныг тус тус хандивлахаар болсон бөгөөд өнөөдөр 23:00 цагт хүлээн авах юм байна.
ЭНЭТХЭГ УЛС 150 МЯНГАН ТУН "КОВИШИЛЬД" ВАКЦИН ХАНДИВЛАЛАА
Энэтхэг улсын Засгийн газраас Монгол Улсад бэлэглэсэн 150 мянган тун “Ковишильд” вакциныг өчигдөр (2021.2.21) Мумбай хотоос МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу илгээлээ. Энэ вакциныг Энэтхэгийн “Serum Institute of India ”-д үйлдвэрлэсэн. Энэтхэгт суугаа Монгол Улсын Элчин сайд Г.Ганболд Мумбай хотод очиж вакциныг хүлээн авч Монгол руу тээвэрлэх ажлыг зохицуулав.
Энэ 150 мянган тун нь ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрөөс тусдаа, Энэтхэгийг Засгийн газраас стратегийн түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа юм.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ