Эмэгтэй гэрээт ажилтантай холбогдсон асуудлаа дарахын тулд өөрийн мэдлийн зардлын данснуудыг буруу ашигласан талаар “HP” компани баасан гаригт шалгалт хийсний дараа өчигдөр, даваа гаригт Хурд захирал огцорч байгаагаа мэдэгдсэн юм. “Apple компанийн захирлуудын зөвлөлд байсан усан тэнэгүүд Стив Жобыг халснаас хойших боловсон хүчний хамгийн тэнэг шийдлийг HP-ийн удирдах зөвлөлийнхөн гаргалаа. Марк Хурдыг алдах нь HP компанийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, түншүүдийн эрх ашгийг бодолцоогүй үйл ажиллагаа. Ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх хуурамч мэдээлэл нь компанийн засаглал муу байгааг харуулж байна” гэж Эллисон захирал бичжээ. Хурд захирлыг огцруулах тухай асуудлаар “HP” компанийн удирдах зөвлөлийн арван гишүүн нууц байдлаар санал хураагаад 6-4-ийн харьцаагаар түүнийг огцруулах шийд гаргасан юм.
“Oracle” компани нь программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог том компани бөгөөд дэлхийн номер нэг PC компьютер үйлдвэрлэгч “HP”-ийн гол түнш нь юм. “Sun Microsystems”-ийг худалдан авснаасаа хойш “Oracle” компани одоо “HP”-тэй серверийн зах зээлд өрсөлдөж байна. Даваа гаригт Калифорнид байрладаг “HP” компанийн хувьцааны ханш найман хувиар буурч 42.6 ам.доллар болсон байна.
Т.Бадрах