“Магадгүй бид Олимпийн наадмын финалд уулзах байх”

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

“Магадгүй бид Олимпийн наадмын финалд уулзах байх”

“Магадгүй бид Олимпийн наадмын финалд уулзах байх”

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпийн эрхийн оноо олгох Тел Авивын Гранд Сламыг өнгөрөгч хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулав. Энэ удаагийн Гранд Сламд таван тивийн 60 улсын 418 тамирчин гурван өдрийн турш өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.


  • Дариа Билодид дахин бүтэлгүйтэв

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жингийн дэлхийн чансааг тэргүүлэгчид болох Красник Дистриа, Фүна Тонаки, М.Уранцэцэг, Паула Парето нар Тел Авивын Гранд Сламд оролцоогүй учир Украины Дариа Билодид хамгийн өндөр чансаатай тамирчин нь байлаа. Өмнөх Дохагийн мастерст Фүна Тонакид ялагдаж, хүрэл медалийн эзэн болсон 20 настай Билодид түрүүлэх зорилготой Израилд ирсэн нь лавтай. Харамсалтай нь, Гранд Сламын алтан медалийн төлөө Францын Ширин Букли хэмээх 22 настай, дэлхийн чансааны 11-д бичигддэг тамирчинд ялагдаж, мөнгөн медалийн эзэн болов. Ийнхүү Дариа Билодид сүүлийн оролцсон гурван тэмцээнээсээ хоёр хүрэл медаль, нэг мөнгөн медаль хүртлээ.

Дохагийн мастерсыг нулмистай, хүрэл медальтай өндөрлүүлсэн Дариа Билодид дахин бүтэлгүйтэв.

Харин Токиогийн олимпийн -48 кг-ийн жинд Францыг хэн төлөөлөх вэ гэсэн өрсөлдөөн улам ярвигтай болж ирэв. Саяныг хүртэл Меланье Клементийг Токиогийн олимпод оролцох байх гэж олон хүн харж байсан ч Ширин Букли хүч түрэн орж ирлээ. Ширин Буклигийн хувьд Тел Авивын Гранд Сламд түрүүлэхээсээ өмнө Европын АШТ-д түрүүлж, залуучуудын ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээ. Үүнээс гадна Меланье Клемент дэлхийн чансааг тэргүүлэгчдийн эсрэг тааруу барилдаж байгаа бол Ширин Букли Испанийн Жулиа Фигуеро, Украины Дариа Билодид, Косовогийн Красик Дистриа нарыг болон нэг жингийн өрсөлдөгч Клементийг ч сүүлийн тэмцээнүүдэд ялсан үзүүлэлттэй байна. Үүнээс харахад ирэх Токиогийн олимпод Меланье Клемент бус Ширин Букли Францыг төлөөлөх магадлалтай байна.

  • "Би зөвхөн Монголын төлөө л барилдана"

Саид Моллаейг Тел Авивын Гранд Сламаас мөнгөн медаль хүртсэнтэй холбогдуулан ирэх Токиогийн олимпийн -81 кг-ийн жинд Монголоос хэн өрсөлдөх гэсэн яриа гарав. Жин тус бүрээс хамгийн өндөр олимпийн эрхийн оноотой, улс бүрээс нэг тамирчин гээд нийтдээ 18 тамирчин Олимпод оролцох бөгөөд Монгол улсаас одоогийн байдлаар зөвхөн Саид Моллаей л -81 кг-ийн жинд болзлоо хангаад байна. Харин О.Ууганбаатарын хувьд 2059 оноотой 27-р байранд, Н.Дагвасүрэн 1495 оноотой 38-р байранд тус тус бичигдэж байгаа. Хэрэв ирэх саруудад зохион байгуулагдах олон улсын тэмцээнүүдэд О.Ууганбаяр, Н.Дагвасүрэн нар амжилттай барилдаж, олимпийн эрхийн оноо тогтмол авч чадвал хэнийг Токиогийн олимпийн наадамд илгээхээ Монголын үндэсний олимпийн хороо шийднэ.

Саид Моллаей мөнгөн медаль хүртсэнийхээ дараа Израилын "Kan" телевизэд хандан “Израилийн жүдогийн баг, иргэд нь надад сайн хандаж байгаа. Үүнийг би мартахгүй ээ" хэмээгээд баярлалаа гэж Еврей хэлээр хэлжээ. Харин Иран болон Монголын талаар "Би зөвхөн Монголын төлөө л барилдана. Дахиж Ираны төлөө барилдахгүй. Миний хувьд бүх зүйл дууссан. Би үргэлж тамирчин байна. Хэзээ ч улс төртэй холбогдохгүй” гэсэн бол "Channel 12" телевизэд өгсөн ярилцлагадаа Израил улсын тамирчин, дэлхийн аварга Саги Мукигийн талаар тэрбээр “Магадгүй бид олимпийн наадмын финалд уулзах байх” хэмээв.

  • Францууд багийн амжилтаараа тэргүүлж, Гүрж удаалав

Бараг хоёрдугаар шигшээ багаа илгээсэн гэж хэлж болохуйц Франц улс гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа Тел Авивын Гранд Сламыг багийн дүнгээрээ тэргүүлэв. Тэдний араас хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн Гүрж, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн, зохион байгуулагч орон Израил зэрэг улсууд удаалжээ. Харин ганц тамирчнаа өрсөлдүүлсэн Монгол Улс нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 17-р байранд оров. Тэгвэл Их Британиас Челси Жайлс -52 кг-ийн жинд алтан медаль хүртэж, Их Британи багийн амжилтаараа есдүгээрт жагсчээ. Өдгөө 24 настай Челси Жайлсын хувьд хагас шигшээд олимпийн аварга Майлинда Кельмендиг ялж, аваргын төлөө Израилийн Гили Коэныг нутагт нь өвдөг шороодуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж