Өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хариуцлага иргэдэд ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хариуцлага иргэдэд ирлээ

Өөрийгөө, гэр бүлээ хамгаалах хариуцлага иргэдэд ирлээ

Нийслэлд тогтоосон 12 хоногийн /2021.02.11-23/ хөл хорионы дэглэм маргаашнаас хүчингүй болж байна. Засгийн газар дотоодын бизнесээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн тулд ажил, амьдралын хэвийн горимд шилжихээр болж буй. Энэ нь төр  “Хүн бүр өөртөө найдаж хариуцлагаа нэмэгдүүл” гэсэн үүргийг иргэдэд өгч байгаа болохоос халдварыг хумьж, эрсдлийг бууруулсан гэсэн үг биш. Ялангуяа “нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр масс дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрсээр байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж буй. Өчигдрийн байдлаар covid-19 халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгдсэний дотор 24 нь "нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илрээд буй. Нийслэлд голомтын гинжин хэлхээ тасраагүй ч маргаашнаас  бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж байгаа.

Хэдийгээр Улсын онцгой комиссоос дахин хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдсэн ч хариуцлага алдаж дахин хатуу хөл хорионд орохгүйн тулд хүн бүр илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх цаг үе ирлээ. Энэ бол гэр бүл хайртай хүмүүсээ халдвар өвчнөөс сэргийлэхээс гадна иргэд орлоготойгоо үлдэх боломж юм. Үүний тулд халдвараас маш сайн хамгаалж, байгаа орчиндоо дасан зохицож амьдрах чадварыг нийгэм хүн бүрээс шаардаж байна.

Нэг үеэ бодвол хүмүүс амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож дадсан. Олон нийтийн гудамж талбайд амны хаалтгүй хүнтэй тааралдахгүй болсон ч халдварт өртөхгүй гэсэн баталгаагүй. Халдвараас сэргийлэх энгийн арга нь амны хаалт зүүх боловч зай барих нь хамгийн үр дүнтэй арга. Эрүүл мэндийн яамнаас иргэддээ “амны хаалт зүү, гараа тогтмол угаа, зай барь” гэж өдөр бүр сануулсаар байгаа ч энэхүү  дэглэмийг  иргэд хэвшил болгож чадахгүй байна. Хүнсний дэлгүүр, зах, худалдааны төв, нийтийн тээвэрт зай барих нь бүүхэл тэврэлдэх нь холгүй дүр зураг ердийн үзэгдэл мэт болсон. Худалдаа үйлчилгээний байгууллагууд зай барих тэмдэглэгээтэй ч бэлгэдлийн шинжтэй. Тиймээс  халдварын цар хүрээ хумигдаагүй энэ цаг үед маскаа зүүж, гараа ариутгаад, зай барих дэглэмийг тантай ойр байгаа хэн нэгнээс санаа зовохгүйгээр шаардаж, мөрдүүлж чадвал халдвараас сэргийлнэ. Хичээвэл хүн бүр дэглэмээ мөрдөж  чадна. Нийтийн эрх ашиг нэг хүний хариуцлагаас шалтгаалж буйг ухамсарлаж, өвчнөөс айх биш сэрэмжтэй, хариуцлагатай хандах л чухал.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж