Вакцинууд ирж, дархлаажуулалт эхэллээ | News.MN

Вакцинууд ирж, дархлаажуулалт эхэллээ

Вакцинууд ирж, дархлаажуулалт эхэллээ

Вакцинууд ирж, дархлаажуулалт эхэллээ

Засгийн газар Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр /2021.2.22/ "AstraZeneca", "Pfizer" вакциныг авчирсан бол маргаашнаас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн ажилчдыг вакцинжуулаад эхлэх юм.

Одоогоор ДЭМБ нь “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca”  гэх гурван төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа.  "Pfizer" вакциныг АНУ, ХБНГУ-ын эрдэмтэд хамтран бүтээсэн бол “Moderna” вакциныг вакцин бүтээх “Moderna” компани АНУ-ын NIH дээр боловсруулсан, харин "AstraZeneca” вакциныг Оксфордын их сургуулийг эрдэмтэд Их Британийн биотехнологийн "AstraZeneca” компанитай хамтран боловсруулсан юм.  "AstraZeneca”-гийн вакциныг үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрлийг БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute авч, үйлдвэрлэж байгаа.

БНЭУ-аас Монгол Улсад 150 мянган тун вакциныг үнэгүй өгч байгаа юм. Нэг хүнд хоёр тун хийгдэх тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг халдварын голомтод ажиллаж байгаа 75 мянган хүнд хийх юм. Цаашид уг вакцинаар 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах аж.

Мөн үлдсэн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа аж. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм.

Хөгжингүй орнууд зөвшөөрөгдсөн вакцинуудыг туршилтын шатандаа явахад нь урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан авч, баталгаажуулсан тул Монгол Улс дараагийн ээлжийн вакциныг авахдаа нэлээд урт дараалалд зогсох шаардлага тулгарч байна.

Түүнчлэн хөрш хоёр орон буюу ОХУ, БНХАУ ч Монгол Улсад вакцин хандивлах хүсэлтэй байна. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болсон байна.

Гэхдээ ДЭМБ нь дээрх хоёр орны үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрөөгүй байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа.  Мөн "Спутник-V" вакцины хувьд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат  буюу олон мянган хүнд вакциныг хийж, цаашид ашиглах үгүйг шийддэг туршилтыг эхлэхээс өмнө буюу хоёрдугаар шатандаа вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан ч "Спутник-V" вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

Монгол Улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой. Гэхдээ Засгийн газар цаг хожих үүднээс дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголттойгоор вакцин хийлгэх боломж олгохоор төлөвлөжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-22 66.181.161.11

Өгөөмөр Энэтхэгчүүддээ баярлалаа.
Thanks India.

Avatar

Зочин 2021-02-22 109.70.100.44

>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ёстой дампуу 2021-02-22 66.181.161.48

Зөвшөөрөлгүй хятадын вакциныг оруулж ирчээд зөвшөөрөл нь гарах байлгүйдээ гээд сууж байдаг

Avatar

Зочин 2021-02-22 150.129.140.5

Үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросын " спутник V " вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Монгол улс оршин тогтнож ирсэн түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй..

Avatar

Зочин 2021-02-22 66.181.191.42

Moderna vaccine xezee oruulj irex ve. Demb zuvshhuursun baina.

Avatar

зочин 2021-02-22 64.119.23.188

ХЯТАДЫН ВАКЦИН ХЭЗЭЭ ИРЭХ ЮМ БОЛ ХИЙЛГЭМЭЭР БАЙНАА

Avatar

zar 2021-02-22 64.119.22.254

DEMB-chin zuvhun zuvulguu ugdug baiguullaga

Avatar

иргэн 2021-02-22 202.179.26.199

Өөрсөд өө юу ч хийж чадахгүй байж Орос Хятад 2 муулцгаагаад бай, Тэд ямарч л байсан Дэлхийн тэргүүлэх зэргийн Улс орнууд, Монголчууд Бид Хөгжиж буй Ядуу буурай Улс орнуудын тоонд Африктай цуг яваа болоод Хандивын Вөкцин өвч байна ш дээ, Үхэрнүүд ээ, тэгээд Хэрэлдээд бусдыг Доош нь сайн хийж Бичицгээ, Малнууд,

Avatar

Zochin 2021-02-22 202.126.89.219

Монголчууд хятад вакцин хийлгэхгүй харжил байгаарай. Энд өгч байхаар дотооддоо тарьсан нь дээр дээ х***а нар

Avatar

/*-*/ 2021-02-22 49.0.142.40

Засгийн сонголт шийдвэрийг л дагаж вакцинаа хийлгэлгүй яах вэ, 20 мянган тун Орос вакцин хандиваар ирнэ гээ биз дээ. Улаан Орост хайртай хоцрогдсон большевистын үлдэгдлүүд нь тэр 20 мянган тун дээрээ оочерлож алалцана л биз

Avatar

Зочин 2021-02-22 66.181.187.228

ТЭГНЭЭ. ОЛОН ӨВЧИНД ОРОС ВАКЦИН ТАРИУЛСАН ОДОО ХҮРТЭЛ ӨВДӨӨЧ ҮГҮЙ ҮХЭЭЧ ҮГҮЙ ЯВЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-02-22 192.82.74.31

Монгол хүн Хятад вакцин хийлгэхгүй байхаа, сайн бодоорой.

Avatar

Зочин 2021-02-22 66.181.161.77

COVAX AAR AVCH BGAAGAA SAIN BICHEEREI AALZNUUDAA. UNEGUI YUM AVCHIHASD TEDEN SAYA DOLLAR OOR AVLAA GEED SHAAGAAD BAIV

Avatar

zochin 2021-02-22 66.181.161.95

guilagchin ihteigni gaihad bsn ulsaasaa vaccineni tuslamj avaad ichmeer yuma,hyatadaas avahgui,oros oilgomjtoi.horvogiin shivshig bollo,uls udirddag humusiin iQ yamarni haragdla,sarangerel gej hun sain ajilsn bol iim balai baidald orohgui bla,tuunig shalgah hun bhgui yu

Avatar

Орос 2021-02-22 64.119.18.98

Хөөж гаргасан АН-ынхан Орос вазцин хийлгэх юм уу

Avatar

Зочин 2021-02-22 64.119.22.239

Эргvv мал вэ, тvvхээ уншаач. Тэр vед ЗХУ задраад энд байсан оросууд гарсан. Хаа байсан Мексикт 24 сая тун вакцин бэлэглэж байна, Оросууд. Хажуу ядруу хершдее 20000 тун.

Avatar

Орос 2021-02-22 64.119.18.98

1990 онд амбаардан хөөж гаргасан Оросоос вакцин авахы

Avatar

Зочин 2021-02-22 66.181.178.116

1989.02.04-нд Зөвлөлт ба БНХАУ хоёр улсын хилийн ойролцоох цэргээ цөөрүүлэх тухай Хэлэлцээр байгуулж, 1989.05.15-наас эхлэн Монголын нутаг дэвсгэрт байрлаж байгаа Байгалийн чанад дахь 39-р армиа Монголоос гаргахаар шийдвэрлэсэн. Горбачёв энэ тухайгаа Владивостокт зарлахад л манай Засгийн газар мэдсэн, оросууд энэ тухайгаа Монголын удирдлагад хэлэлгүй шууд Хятадтай тохиролцсон байсан!! Оросууд манайхаас асуулгүй цэргээ гаргасан юм!!!!

Avatar

Зочин 2021-02-22 202.21.108.46

ДЭМБ ыг дэмжиж байгаагын хувьд УИХ, ЗГ ын гишүүд, Төрийн албаныхан хийлгэг. Ард иргэд Спутник В г хүсэж байна.

Avatar

Дархад бөө 2021-02-22 202.126.89.237

Орос вакцин хийлгэнэ гэж байна даа ард түмэн
Орос нь дээр шүү

Avatar

Зочин 2021-02-22 66.181.161.116

Оросууд өөрсдөө вакцинаа тариулахгүй гадагшаа өгнө гээд дэлхийгээр нэг тэнэж бх юм

Avatar

Дархад бөө 2021-02-22 202.126.89.237

Сэтгэл нь сайхан шүү оросууд

Avatar

Зочин 2021-02-22 66.181.187.228

худлаа бүү донгос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж