"21 аймагт танхимын сургалтыг ирэх сараас эхлүүлэх чиглэл өгсөн"

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

"21 аймагт танхимын сургалтыг ирэх сараас эхлүүлэх чиглэл өгсөн"

"21 аймагт танхимын сургалтыг ирэх сараас эхлүүлэх чиглэл өгсөн"

Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2019-2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна.  

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ: 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 21-ээс дээш хоногоор халдвар илрээгүй бол Ногоон бүсэд тооцогддог. Манай 21 аймаг Ногоон бүсэд тооцогдож байгаа. Тиймээс 21 аймгийн цэцэрлэг сургууль зэрэг бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас эхлэх чиглэлийг өгсөн. Үүнийг Улаанбаатар хотод гуравдугаар сарын 10-наас хичээл эхлэх нь гэж ойлгож магадгүй. Эрсдэлийн үнэлгээг дахин хийж үзээд, Улаанбаатар хотод хэзээ тахимын хичээлийг  хэзээ эхэлж болох талаарх үнэлгээг хараад Улсын онцгой комисс, Засгийн газар шийдвэрлэнэ” гэлээ.

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш нийт зургаан аймагт Covid-19-ийн голомт бүртгэгдэж, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байна. Эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар 21 хоногоос дээш хугацаагаар халдвар илрээгүй бол уг голомтын халдварлалт зогслоо гэж үздэг аж. Тэгвэл дээрх аймгууд халдваргүй бүс болсон билээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 17-ны өдөр цахим хуудсаараа дамжуулж "Covid-19 халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна. Дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар ажиллаж байгаа учраас гуравдугаар  сарын 1-нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан" хэмээн мэдэгдсэн.  

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж