Төрийн албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хоёр хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосон бол ирэх долдугаар сараас хувийн хэвшлийн ажилчдын НДШ нэмэгдэнэ. Ажил олгогчдод энэ нь ихээхэн дарамт болохоос гадна ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголттой олон компани нүүр тулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний Нийгмийн даатгалын сангийн тайлангаас харахад 46 мянган ААН, байгууллага Нийгмийн даатгалын санд өртэй байгаа юм. Ийм эгзэгтэй үед НДШ нэмж, хямарсан эдийн засгаа улам дэвслэх үү. Аль эсвэл өөр гаргалгаа бий эсэх талаар өнгөрсөн Бямба гаригт /2021.02.20/ Clubhouse аппликейшнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор, профессор Ч.ДАВААБАЯР:
-Оны эцэст судалгаа хийхэд бизнес эрхлэгчдийн 98.6 хувь нь маш хүнд байдалтай байсан. Үүнээс банкны, банк бусын, ломбардны гээд бүгд маш өндөр хүүтэй давхар зээлтэй. Гэтэл дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмчихлээ. Хэдийгээр долдугаар сарын 1 хүртэл ус, тог, хогны мөнгөнөөс чөлөөлж өгсөн ч түүний дараагаас яах вэ. Яваандаа асуудал үүсгэхээр байгааг одооноос ярьж, сануулах хэрэгтэй байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааг харахад олон улсын эдийн засаг бас унасан. Ганцхан Хятад улс эерэг үзүүлэлттэй, бусад том эдийн засагтай бүх улсын Засгийн газар ажлын байр хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байна. Тэгэхээр урт хугацаагаар харж, эрсдлийн менежментийг шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын хувьд ажлын байр бараг байхгүй болсон. Борлуулалтгүйгээс бэлэн мөнгөний урсгалгүй болсон, дампуурч байгаа ажил олгогч олон байна. Ажилгүйдэл ихэснэ гэдэг нийгэмд эмх замбараагүй байдал үүснэ гэсэн үг. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал 1930 оны хямралын хэмжээ рүү дөхөж явна гэдгийг олон улсын эдийн засагчид хэлж байна. Нөхцөл байдал хүндхэн байна. Мэдээж хүний эрүүл мэнд чухал. Вакцинжуулалт энэ жилжин болно. Үүний дараа эдийн засгаа сэргээнэ гэвэл хэцүүднэ.
Хуульч Ө.ЭРДЭНЭ –ОЧИР:
-Төрөөс шимтгэлийг хоёр хувиар нэмээд, Нийгмийн даатгалын сан мөнгөтэй болно гэж бодсон бол алдаа болно. ААН-үүд НДШ-ээ төлөөгүй байна гээд алданги акт тавина. Хуримтлагдсан өр үүснэ. Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар буцаад ажил олгогчдоо дарамтална. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх арга зам байгаа шүү дээ. Улстөрчид малчид, тариаланчидаа ч гэдэг юм уу шимтгэл төлөөгүй ч жил бүр тэтгэвэрт гаргана гэсэн тоглолт хийдэг учраас өнөөдөр НДС-д алдагдал үүсээд байгаа. Үүнийг улс төрөөс холдуулах хэрэгтэй. Хэдийгээр долдугаар сарын 1 хүртэл татвар, ус, тог, хогны мөнгөнөөс чөлөөлж өгсөн ч энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Түүнээс цааш иргэдийн цалингаас шимтгэл татагдаад эхэлсний дараа хоёр хувийн шимтгэлийг буцаах талаар ярьвал үр дүнгүй болно. Иймээс сонгуулийн үеэр улстөрчдийн чих зөөлөн байгаа дээр энэхүү нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ Ерөнхийлөгч Х.АМГАЛАНБААТАР:
-НДШ-ийн нэмэгдлийн асуудал нь зөвхөн 2021 он гараад яригдсан асуудал биш. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Олон улсын валютын сангийн /ОУВС/ өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тодорхой болзлыг хангахаар тохиролцон хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар болон НДШ-ийг нэмэгдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газар Олон улсын валютын сангийн өмнө хүлээн, гэрээ байгуулсан. Тухайн үед МҮЭХ-оос долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэхийн эсрэг тэмцэл өрнүүлсний хүчинд иргэдийн цалин орлогыг үе шаттай нэмэгдүүлж, хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг тэглэх, шатахууны үнийг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.
Түүнчлэн УИХ, Засгийн газарт тухай бүрд шаардлага мэдэгдэл, хүргүүлж жагсаал цуглаан хийсний үр дүнд 2020 онд нэмэгдэх байсан НДШ-ийн хувь хэмжээг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг УИХ-аар гаргуулсан. МҮЭХ НДШ-ийг нэмэгдүүлэхтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрт тусган, саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэсэн ч 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль гэсээр энэ асуудлыг шийдвэрлэхгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс албан ёсоор гарсан мөртлөө 2021 онд НДШ-ийг нэмэгдүүлэх асуудлыг төсөвт байгууллагын хэмжээнд үргэлжлүүлж байгааг төсвийн байгууллагын ажиллагсад, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд эсэргүүцэн манай холбоонд хандсан.
"Глобал Удирдагч сан”-гийн үүсгэн байгуулагч Б.ОТГОНБАТ:
-Нийт бизнес эрхлэгчийн 77 хувь нь ЖДҮ, ажиллах хүчний 72 хувийг энэ салбар бүрдүүлж байгаа юм. Гэтэл тэдний 57 хувь нь санхүүгийн эх үүсвэргүй гэсэн судалгаа гарчээ. Одоогийн нөхцөлд нийгмийн даатгалын сангийн бүтцийг өөрчилж, улс төрийн нөлөөллөөс гаргах хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нэг байна. Үүнийг хувийн хэвшил рүү шилжүүлж, нийгмийн даатгалын хөгжлийн сан хэлбэрээр хөгжүүлэх, хариуцлагажуулах, хувийн хэвшлийнхний хяналтанд өгөх хэрэгтэй. Нийгмийн даатгал гэдэг зөвхөн ажилгүй болохоороо хэдэн төгрөг авдаг сан биш.
Дашрамд дурдахад, МҮЭХ-оос НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байх гурван гарцыг тодорхойлжээ.Үүнд:
- Нэгдүгээрт, УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ. Энэ хүрээнд 2017 онд гаргасан НДШ-ийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулиа өөрчлөх. Нэг ёсондоо цуцлах гэсэн үг.
- Хоёрдугаарт, УИХ-аас Засгийн газарт Covid-19 халдварын үед зарим чиглэлээр авах арга хэмжээг бие даан шийдвэрлэх эрхийг өгсөн. Тиймээс Засгийн газар УИХ-ын хаврын чуулганыг хүлээхгүйгээр НДШ-ийн нэмэгдлийг төсөвт болон хувийн хэвшил гэж өмчийн ялгалгүйгээр НДШ-ийг долдугаар сарын 1 хүртэл нэмэгдүүлэхгүй байх эрх бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ асуудлыг боловсруулан УИХ-аар оруулан хэлэлцүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
- Гуравдугаарт, Нийгмийн даатгалын санд өртэй байгууллагууд тэр дундаа "Капитал" банкны өрийг нэн даруй барагдуулах ёстой. Нийгмийн даатгалын сангийн өр төлбөр, хүндрэлтэй байдлыг ажилчин анги өөрийн цалин хөлснөөсөө төлөх ёсгүй. Буруутай этгээдүүдээр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхүүлэх хуулийн арга хэмжээг авах ёстой
Э.БУРАМ
Зочин 2021-02-22 109.70.100.44
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-22 202.55.191.130
Буруутай этгээдүүдээр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхүүлэх хуулийн арга хэмжээг авах ёстой
Зочин 2021-02-22 202.55.191.130
hahaha nuguu huvind uuriiguu hicheed urguh gej oroldoh gedeg shig hahahahahaha
Зочин 2021-02-22 66.181.186.31
НДШ бол цалин биш учраас тэтгэвэр авч байгаа бүх хүмүүст таван зуун мянган төгрөг өгөх хэрэгтэй . Бас Төрийн албан хаагчидыг тэтгэвэрт гарахаар нь 36 сарын цалин өгдөгийг болиулах хэрэгтэй
Зочин 2021-02-22 202.9.47.62
Асуудлын гол нь НДШ нэмэхгүй бол тэтгэвэрээ өгч чадахгүйд хүрээд байгаа юм бишүү
бөбөөчин 2021-02-22 49.0.142.40
ХЯМРАЛ, ДАМПУУРАЛ биш СҮЙРЭЛ, ГАМШИГ дагуулж байгаа
Зочин 2021-02-22 66.181.161.32
2 jiliin omno huuli ni batlagdaj bhad yuch dugaragui bj heregjih hugatsaa ni bolhoor show hiihe boli uuldverchin gej tatavar avsan baiguullga
Худ худ 2021-02-22 64.119.23.35
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ гэж худлаа гарууд
Зочин 2021-02-22 202.21.108.57
НДСан алдагдалд орсон нь жирийн хөдөлмөрчдөөс болоогүй. Энэ бол улс төрчид, тэдний гар хөл болсон албан тушаалтнуудын буруу удирдлага менежментээс болсон. Одоо түүнийгээ НДШ төлөгч жирийн иргэдийнхээ нуруун дээр үүрүүлж засах юм гэнэ. Энэ шударга явдал уу?
zochin 2021-02-22 202.179.25.21
Luivarchin Undarmaa avgaigiin buch chorongiig churaaj NDaatgald oruul
Зочин 2021-02-22 192.82.74.20
НДШ г нэмэх шийдвэр ОУВСын шахалт шийдвэрээр хийгдсэн ажил.өмнө гарсан шийдвэр одоо яриад нэмэргүй.Идэж уучаад одоо гонгиноод яахав дээ
nergui 2021-02-22 139.5.216.45
2% mash baga shuu end orliod baih sharlaga baihgui
Үйлийн үр 2021-02-22 66.181.190.70
Хэлсэн үг хүртэл үйлийн үртэй. Олон хүүхдийн талхны мөнгийг булааж байгааг зөвтгөх чинь. НИЙГМИЙН ДААТГАЛЫГ 1990 оноос хойш орлого, зарлагыг (дампуурсан банк бүрт хадгалуулж идсэн, завшсан) тооцвол сонин статистик гарна. Даанч өмнөх дарга нарынхаа идсэн уусныг шалгахгүй гэж тангараг өргөсөн мэт улс төрчид түүнийг хамгаалж байгаа чам шиг н**ш саад болдог юм.
Зочин 2021-02-22 122.201.22.126
Яаралтай нийгмийн даатгалын мөнгийг хулгайсан хулгайч нараасаа мөнгөө төлүүл!!!!!!!
Зочин 2021-02-22 202.126.90.114
Муулаад байдаг уул уурхай, барилга л арай гэж тэсэж үлдлээ
Зочин 2021-02-22 64.119.17.211
Ганц Монгол улс л КОВИД-оос болж ажлын байхгуй болсон юм уу.
иргзн 2021-02-22 202.179.26.199
энэ чинь л МАН-ын Дарангуйлал, тэр НДШ-ын Сангийн мөнгийг МАН-ынхан л хувааж Хулгайлж идэцгээсэн , Тэр мөнгийг МАН НД-ын санд буцааж хийлгүүлэх ёстой,
Зочин 2021-02-22 66.181.187.161
Зөрчлийн хуулиа болиул ингэж ядарсан иргэдээ шулахаа болиоч ээ
Зочин 2021-02-22 66.181.184.161
Хувийн аж ахуй нэгжүүдийн 85% нь зөвхөн өөрийн гэр бүлийн гишүүдээ тэжээх хэмжээнд байгаа. Эднийг дахиад 30 харсанч улс хөгжихгүй.
ЗОЧИН 2021-02-22 103.212.117.177
НДШ-ийг 2% НЭМЖ УНДАРМАА, САРАНГЭРЛ, ЧИНЗОРИГ САЙД НАРЫН КАПИТАЛ БАНКААР ХУССАН НИЙТ 345 ТЭРБУМЫГ НӨХӨХ ЗОРИЛГООР 2% НЭМЭХ ХУУЛЬ ГАРГАСНАА ЭРХ БАРИГЧИД ИЛ ТОДООР ЗАРЛАСАН ШҮҮ ДЭЭ, ЭНЭ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫН ЛУЙВАРДСАН МӨНГИЙГ ЯАГААД АРД ТҮМЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БЭ, ЭНЭ ХУЛГАЙЧИД, ТЭДНИЙ ХАМСААТНУУД БОЛОХ МАН-ЫН ТОМЧУУЛ, ЭДНУУС ӨӨРСДӨӨ ТӨЛӨХ ЁСТОЙ, ЭНЭ ТОМ ХУЛГАЙ, ЛУЙВРЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОР ЯАГААД ЭРҮҮ ҮҮСГЭХГҮЙ, ШАЛГАХГҮЙ, ЧИВ ЧИМЭЭГҮЙ БН ВЭ. 2 ХУЛГАЙЧ НЬ УИХ-Д ТУХАЛЧИХСАН ДАНАЛЗАЖ БН.
Зочин 2021-02-22 103.229.121.16
Хэн хэдэн төгрөг төлнө тэрийгээ буцааж авдаг, өөрт нь хуримтлагддаг тогтолцоо руу ороо. Тэгвэл НДШ нэмсэн ч бид дуртай төлөе.
Авах болов уу 2021-02-22 192.82.74.20
Тийм юм байдаггүй юм.Улс болж тоглож байгаа л бол татвар төлж амьдрах ёстой.Төлөхгүй шэвэл энэ улс болж тоглодогоо боль.Зарчих
Зочин 2021-02-22 202.9.46.79
Нийгмийн Даатгал бол татвар биш шүү